Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин БНСУ-д айлчлах талаар нухацтай бодож байгаа гэв

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин БНСУ-д айлчлах талаар маш нухацтай бодож байгаа гэж бямба гарагт /2023.09.23/ хэлснийг “Yonhap” агентлаг мэдээлсэн байна.

Мөн “Chinese Central Television” агентлаг Ши Жиньпин Өмнөд Солонгосын Ерөнхий Сайд Хан Дог Суд БНХАУ хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн талаар мэдээлжээ.

Хан Дог Су, Ши Жиньпин нар

Ши 2014 оноос хойш Өмнөд Солонгост айлчлаагүй. Тэрбээр бямба гарагт /2023.09.23/ Ханжоу хотод эхлэсэн Азийн наадмын нээлтийн өмнө Хан Дог Сутай уулзсан байна.

Мягмар гарагт /2023.09.26/ Сөүл хотноо БНХАУ, Япон, БНСУ-ын дээд албан тушаалтнууд гурван талын хэлэлцээ хийнэ. Тэдгээр улсууд сүүлийн дөрвөн жилийн турш гурвалсан уулзалт хийгээгүй билээ.

Тус дээд хэмжээний уулзалтын талаар Ши Жиньпин дурдаж цагаа олсон уулзалт хэмээн сайшааж, Өмнөд Солонгост айлчлах талаар нухацтай бодож үзэх болно гэж Хан Дог Суд хэлсэн аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бид хэзээ ХЭНЭГГҮЙ нэртэй тэнэг зангаас с�##�ах вэ?

Холбоотой мэдээ

Back to top button