Нийгэм мэдээ
Шилийн богд ууланд энэ жил 2500 мод нэмж, тарьжээ

Жилд 1000 гаруй мод тарьдаг академич Ч.Дугаржав болон судалгаа шинжилгээний баг Сүхбаатар аймгийн Шилийн богд уул орчим 15000 гаруй мод тарьсан байна.
Тэд 19 жилийн тасралтгүй нэмж шинэс, хус, нарс, гацуур, хайлаас зэрэг 21 мянган мод тарьсан ч 2019 онд бөөгийн зан үйл хийж байсан хүмүүс 8000 мод шатаажээ.
Энэ жил л гэхэд 20 гаруй хүн таван техниктэй ажиллаж, 2500 шинэс, нарс, шархуайс нэмж тарьжээ.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 60 км-т далайн түвшнээс дээш 1778 метрт оршдог 200 орчим унтарсан галт уулын хамгийн өндөр нь Шилийн богд юм.
Б.ХАШ-ИЛД




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.