Израильд амьдардаг монгол иргэн: Энд удсан болохоор дайнд дасчихсан, айх юм алга

Израиль улс руу Хамас бүлэглэл пуужин, сөнөөгч онгоц, галт зэвсэг ашиглаж, довтолсноос хойш гурван хоног өнгөрлөө. Тус улсад манай улсын 200 гаруй иргэн оршин суудаг ажээ. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Израильд оршин сууж буй монгол иргэнтэй ярилцлаа.
-Наана тань нөхцөл байдал ямар байна вэ?
-Бямба гарагийн өглөөний 6 цаг 10 минутаас Газын зурвасаас бөмбөгдөж эхэлсэн. Тэгээд бөмбөгдөх явцад газраар болон шүхрээр Хамасын цэргүүд орж ирж, замдаа тааралдсан цэргүүд болон энгийн иргэдийг алж хядсан. Ням гарагийн оройны байдлаар 600 хүн нас барж, 2000 хүн шархадсан. Мөн барьцлаагдсан хүний тоо 150 хүрлээ гэсэн. Израиль 48 цагийн онцгой байдал болон дайнд бэлэн гэдгээ зарласан.

-Замдаа таарсан хэнийг ч хамаагүй хохироож байна гэсэн үг үү. Монголчууд маань ямархуу байна вэ?
-Тийм ээ. Маш олон залуу охид, хөвгүүд харагдсан. Энд 200 гаруй монголчууд байдаг гэж ярьдаг. Монголчууд ихэнхдээ төв хэсгээрээ байдаг болохоор эрсдэлд өртөх нь гайгүй. Гэрээсээ гарахгүй байхад л болно. Монголчууд нийлдэг, найзалдгаараа холбоотой байгаа. Энд удчихаар ерөнхийдөө дайнд дасчихсан болохоор айх юм алга. Ирээд удаагүй хүмүүст бол аймаар байгаа байх. Израиль өнөөдөр Хамасыг ойрын хэдэн жилдээ босч ирэхгүй болтол устгана гэсэн. Цэргээс халагдсан хүмүүсээ буцаан татаж байна. Энэ бол маш сайн армитай газар. Дээрээс нь АНУ хэрэгтэй бүх зүйлсээр нь хангаж байгаа.
-Дайнд дасчихсан гэдэг нь...?
-Бөмбөгдөлт ер нь байнга гардаг. Арми сайтай учраас тэнгэрт өөдөөс нь дэлбэлчихдэг. Маш олон хоргодох байртай. Айл болгон нэг өрөөгөө тусгай хамгаалалт байдлаар ашигладаг. Хуучны байрнууд дороо том хоргодох байртай. Тийм болохоор бөмбөгнөөс бол ерөөсөө айдаггүй. Энэ удаад газраар болон агаараар орж ирсэн цэргүүд л түйвээж байна. Энэ удаа амралтын өдрүүд болон баярын өдөр давхцуулж дайрсан.
-Монголчууд ихэвчлэн юу хийдэг вэ?
-Сушины газар ажиллана. Хумс, сормуус хийнэ. Цэвэрлэгээний ажил эрчүүд нь барилга дээр голдуу ажилладаг. Цөөн хэдэн хүн сурдаг гэж сонссон. Аяллаар бол бараг монголчуудыг оруулахгүй дээ. Монгол улсаас визгүй гэсэн мөртлөө оруулдаггүй. Оруулахаар үлдчихдэг гээд ийм болчихсон. Манай улсаас элчин байхгүй ямар нэг хэлэлцээр хийгээгүй нь монголчуудад асуудал болдог.
-Гадаад харилцааны яам Анкарад суугаа ЭСЯ-аар дамжуулж та бүхний асуудлыг хэлэлцэнэ гэсэн. Энэ талаар та нарт мэдээлэл өгч байна уу?
-Өнөө маргаашид үүсээд байгаа нөхцөлд бол гайгүй өнгөрчихнө гэж харж байна. ГХЯ тэрний оронд нааш нь визтэй болгомоор байна. Одоо бид нар каргоны асуудлаа ч шийдэж чаддаггүй. Энд удаан амьдарч байгаа эгч нь үр хүүхэд, гэр бүлдээ илгээмж явуулах гээд хаа байсан Африк руу явдаг. Израилаас карго явдаггүй ганц улс байдаг нь Монгол гэсэн. Асуухаар танай улсаас гэрээ хийгээгүй байна гэсэн. Монгол улсыг төлөөлдөг гээд нэг еврэй хүн байдаг ч туслаад асуудлыг нь шийдэж өгдөггүй. Бид нар албан ёсоор ирж, очих боломжтой, гэр бүлээ урих, илгээмж илгээх боломжтой болчихвол бусдаар ямар ч асуудалгүй. Хүний эрхийг дээдэлдэг, амьдрах орчин сайтай, цалин өндөр газар.
-Одоо амьдарч байгаа 200 хүний оршин суух нөхцөл нь?
-Тухайн улсын иргэнтэй батлуулах, хамтран амьдрах байдлаар оршин суугчаа баталгаажуулдаг. Бүр багадаа орж ирсэн эсвэл еврэй шашинтай болчихвол асуудалгүй. Энд цалин маш өндөр, европын орнуудаас илүү авдаг учир Монголчууд эндээ амьдрах сонирхолтой байгаа. Манай улс хятадаар дамжиж ордог гэрээг сунгах, каргоны гэрээ хийх зэргээр бидний асуудалд анхаарч өгөөсэй.
Одоогоор үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хохирсон монгол иргэн байхгүй юм байна. Тус улсад онц байдал зарлаж нийтийн тээвэр, дэлгүүр, албан байгууллагууд ажиллахгүй, энгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа. Аюулгүй байдлын үүднээс томоохон авиакомпаниуд нислэгүүдээ цуцалж, хойшлуулж байна.
Иймд тус улсад оршин суугаа иргэддээ оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, Израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхэн хүн очсон талдаа шингэдэг гэдэг үнэн юмаа !
zaaval huuhen bhaaraa chiheer dasahuu bugd l dasna
ene baidal udaan urgeljilvel gadnii irgeded haltai bolno hurdan evee oloosoi ene hunii helj bui zuil unen bol manai tor irgedee demjdeggui yum baina doo teheheer songoltondoo anhaarah heregtei yum baindaa sots uyed iim baisan heveeree yum baina
Наанаа үхдэл бол
Очоод хөвчөө тасдуулаад израйлын шашинд ороод иргэншил авах боломжтой эсвэл өөрийхөө дээд өвөг дээдсийг еврей байсан гэж нотолж чадвал асуудалгүй амьдрана гол нь баылдах л болчдог юм
ХАМАСыг дэмжсэн Ояа нар монголоор дүүрэн
Уншаасай