УЛС ТӨР

Сангийн сайд тувтан худал ярьдаг | З.Энхболд дахиад мэдэн будилжээ

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнгөрсөн лхагва гарагт /2019.10.30/ болж Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэн, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгон тогтоосныг цуцлах шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрийг зөв, буруу эсэх дээр эрх мэдэлтнүүд одоог хүртэл маргасаар байгаа юм. Тухайлбал, шийдвэр гарсан орой нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та бүгдийн өнөөдөр гаргасан шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар авах боломжгүй болж төсвийн орлого ЖИЛ БҮР хамгийн багадаа 1.2 их наяд (1,287,000,000,000) төгрөгөөр буурахад хүрч байна. Энэ шийдвэр гарснаар Монголын газрын хөрсөн доорх баялаг болох Ашигт малтмал АРД ТҮМНИЙ ӨМЧ биш компаниудын өмч болж байна” гэх ноцтой мэдээллийг олон нийтэд өгсөн.

ЭНЭ ТУХАЙ:

Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ:

САНГИЙН САЙД ТУВТАН ХУДЛАА ЯРЬДАГ

“УИХ туйлын хариуцлагагүй ажилласан. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/-ыг, дээр нь Сангийн сайд гэж тувтан худлаа ярьдаг нөхөр бий. Татварын ерөнхий газар өнөөдөр мэдээ авахад АМНАТ-ын төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байдалтай, 700 орчим тэрбум төгрөг орчихсон байгаа. 1.3 их наяд төгрөг гэдэг нь худал. Өнгөрсөн жил 700-д хүрээгүй. Сар болгон авдаг татвар төлөгдөөд үндсэндээ дуусаж байна. Манай УИХ-ын гишүүд ямар буруу юм хийснийг ҮХЦ засвар хийсэн гэхээр “Ашигт малтмалыг Хятадын нутаг руу гаргах юм бол татваргүй. Монголын нутагт ашиглах юм бол олборлогчид тавьдаг АМНАТ-ыг 5 хүртэл хувиар тавьчихсан байгаа юм” Тэгэхээр Монголын бүх үйлдвэр хаагдана гэсэн үг. Гуравдугаар сарын 26-нд энэ хууль гарснаас хойш нүүрс угаадаг, кокс хийдэг, төмөр хайлуулдаг жонш баяжуулдаг 100 орчим үйлдвэр хаалгаа барьсан, огт ажиллагаагүй.

Тэгэхээр Хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан, түүний эзэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар” гэсэн юм.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ:

ТООГОО МЭДЭХГҮЙ ХОЛЬЧХООД УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЗАСААД УНШЧИХААРАЙ ГЭДЭГ

“З.Энхболд дахиад мэдэн будилжээ. Нэг бол байхгүй хуулиар хориг тавиулна, нэг бол агуулга, тоогоо мэдэхгүй хольчхоод УИХ-ын гишүүдийг засаад уншчихаарай гэнэ. АМНАТ-ыг авахгүй байх Цэцийн шийдвэрийн даруу түүний АМНАТ-ын талаарх жиргээг, бодит байдал хоёрыг та бүгдэд хүргэж байна” гээд дараах зургийг нийтэлжээ.

Б.ГЭРЭЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ З.Энхболд гэж 2 талд хоь зөөсөн худлаа гар байдаг юм байна даа

Холбоотой мэдээ

Back to top button