Хэнтийн замд машин барьж зөрчил гаргасан 13-14 насны таван хүүхдийг шалгаж байна

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнийн 01 цагийн үед тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч болох 13-14 насны 5 хүүхэд Камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг Хэнтий аймгийн цагдаагийн газар илрүүлэн шалгаж байна.
Урьдчилсан байдлаар иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүү 13 настай Б нь хөгжим сонсоно гээд түлхүүрийг авч гарсан урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хүүхдүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Иймд эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн осол гарахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцэг эхэд нь хатуу хариуцлага тооц.Насанд хүрээгүй хүүхдийн ялыг түлхүүр шилжүүлсэн хүн үүрүүлж.Гэмт хэрэгт орчихоод насанд хүрээгүйгэх нэрээр мултрахыг эсэргүүцэнэ