Нийгэм мэдээ

Израиль дахь монголчуудыг нутаг буцааж магадгүй тул бүртгэж эхэллээ

Израильд үүсэж буй нөхцөл байдал хүндрэх тохиолдолд тус улсад байгаа иргэдийг нутаг буцаах нөхцөл үүсэж болзошгүй тул бүртгэж эхэлжээ.

Ингэхдээ тус улсад төлөөллийн газар байхгүй учир иргэдийн мэдээллийг Турк улсын Анкара дахь Монголын элчин сайдын яам бүртгэх бөгөөд Израиль дахь монгол иргэд харилцаа хийж, нэг бүрчлэн бүртгүүлэх юм байна.

Түүнчлэн хэн нэгэнд ямар нэг тусламж хэрэгтэй бол бусдадаа хандах, гадуур гарахгүй байх, түгшүүрийн дохио дугарангуут тайван явж хоргодох байр руу орох, нэг нэгэндээ туслах, утасдаж ярьж хөөрөх, хоол хүнсээ базаахыг анхаарууллаа.

Израиль улсад 200 гаруй монгол иргэн ажиллаж амьдарч байгаа талаар ГХЯ мэдээлсэн.


Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Буцахгүй байх. Тэгээд ч Израэлийн иргэншилтэй мэт байлээ. Тэр хүний ярилцлагаар тэгж ойлгогдсон. Гэрлэлтээр л байж болдог гэдэг чинь тэд хэн нэгэнтэй гэрлэсэн иргэншил авсан гэсэн үг.

Холбоотой мэдээ

Back to top button