Ерөө, Хонгор сумдын хилийн цэсийн маргаантай 9080 га-г засгийн газар шийднэ

Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сумдын хоорондох хилийн маргаантай асуудлаар холбогдох хүмүүс газар дээр нь ажиллажээ.
Уг асуудлын тухайд, Сэлэнгэ аймгийн Хонгор сум, Дархан хотын Хонгор хороо захиргаа, 1994 оноос Дархан-Уул аймгийн Хонгор сум болоход газар нутгийн хэмжээ байршил огт өөрчлөгдөөгүй бөгөөд 2013 он хүртэл Хонгор сумын харьяанд ашиглагдаж байсан Хонгорын давааны 9038 га газрыг 2016 оноос Сэлэнгийн Ерөө суманд шилжүүлжээ.

Тиймээс Дархан-Уул аймагт хадлан, тариалан, ой сан бүхий 9080 га газрыг шилжүүлэн авахаар засаг дарга Б.Азжаргал нарын хүмүүс архивын материалтай танилцаж газар дээр нь очиж ажиллалаа.
Түүнчлэн БХБЯ-наас ажлын хэсэг ирж ажиллаж дүгнэлтээ гаргаснаар Засгийн газраас хилийн цэсийн маргааныг эцэслэн шийдвэрлэх юм.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.