40, 50 мянгатын 64 барилгаас 685 зөрчил илэрчээ

Улаанбаатар хотын төвд байрлах 40, 50 мянгатын орон сууцны 64 барилгад хийсэн шалгалтын үр дүнг БХБ-ын сайд танилцууллаа. Шалгалтаар нийтийн орон сууцны 54 барилгын нэг давхрын өргөтгөлийг 321 ААН, байгууллага, 10 СӨХ газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээгүйгээр ашиглаж байгаа нь тогтоогджээ.
23 СӨХ барилгын хувийн хэрэг хөтлөх, барилгын ашиглалтын хугацаанд барилга байгууламжийн баримт бичгийн бүрдлийг хангаагүй байлаа. Илэрсэн зөрчлүүд,
- 322 ААН, байгууллага эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй
- Батлагдсан зураг төсөлгүйгээр орон сууцны барилгад өргөтгөл хийсэн
- Зургаан өргөтгөлийн доор нэмж зоорийн давхар гаргасан
- 161 орон сууцанд /айл/ өрөө тусгаарлах дундын ханыг буулгасан. Энэ тохиолдолд дээд айл цөмөрч орж ирэх нөхцөл бүрдсэн байна.
- Зоорийн давхар хийж, хаалга гарган орон сууцны бүтээцийг өөрчилсөн долоон зөрчил
- 140 иргэн, ААН-ийн 79 нь дулаан аваагүй, 65 нь барилгын халаалтын анхны системийг дур мэдэн өөрчилсөн, 43 нь агааржуулалтын систем ашиглалтын шаардлага хангаагүй
- Барилгад аянгаас хамгаалах газардуулга хийгдээгүй 345
- Өргөтгөлийн цахилгааны дотоод сүлжээний холболтыг чанар муутай хийсэн 322 зөрчил илэрлээ.
- Орон сууцны нэгдүгээр давхарт хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 34 ресторан, цайны газраас шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг барилга дотор байрлуулсан 18, газын хийн алдагдал илрүүлэх дохиололгүй 15, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй 8, хийн тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагаар суурилуулаагүй 12, даралтат савны мэргэжлийн сургалтад хамрагдаагүй 24 иргэн
1955-1968 онд баригдсан 40, 50 мянгатын 64 орон сууцны барилгын төлөвлөлт, үндсэн хийц бүтээц нь одоо мөрдөгдөж буй газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, норм дүрмийн шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны ханыг нураагаад заал болгосон, газын төхөөрөмжүүдийг албан ёсны шаардлагын дагуу байрлуулаагүй нь газар хөдлөлтөд тэсвэрлэх боломжгүй барилгуудад байж болохгүй зөрчил гэлээ.
Эдгээр дүгнэлт мэдээллийг ОБЕГ, СӨХ, Нийслэлийн засаг дарга, дүүргийн Засаг дарга нарт хүргэж, зөрчлийг засаж, залруулах мэдэгдлийг хүргүүлжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль зөрчсөн 1 дүгээр давхарын бүх өргөтгөлийг буулгаж хуучин хэвэнд нь оруулах хэрэгтэй. Одоогийн өргөтгөл барьсан газрыг явган хүний зам болгоод одоогийн явган замыг зүлэг модны талбай болгоод одоогийн мод зүлгэний талбайг авто зам болгож замаа өргөтгөх хэрэгтэй шүү Ерөнхий сайдаа, хотын дарга Нямбаатараа!!!
НУРААЯА СУУРИН ДЭЭР НЬ ГОЁ БАРИЛГА БАРИАД ӨГЬЕӨ ОРОХООР Л ҮМХИЙ САМХАЙ ХАНХАЛДАГ ЛАЛАРЫН БАРИЛГА ШҮҮ ОРШИН СУУГЧ МИНИЙ ХУВЬД ӨВӨӨГӨӨСӨӨ ӨВЛӨЖ АВСАН ЭНЭ ҮМХИЙ БАЙРАА ШИНЭ БАЙРААР СОЛЬЁО ГЭСЭН ЧИНЬ БАРИЛГЫН КОМПАНИЙ ЗАХИРАЛ НЬ ЧИ ЧИНЬ ОДОО ГАЛЗУУ СОГТУУ ЛАЛАР УУ? ХАМГААЛАГЧАА ЭНИЙГ ГАРГААД ШИДЧИХ ГЭСИЙШТ
Аль байранд ямар зөрчил гарсныг ил тодоор тавиад өгөөчээ? Оршин суугчид бид зөрчлийг арилгуулах дээр хяналтаа тавьж ажилламаар байна.
Даваасүрэн сайд их зөв асуудал гаргалаа. Одоо 40, 50 мянгатыг нураах нь зөв. Зөвшөөрөл өгсөн, авсан хоёроос төлбөрийг нь гаргуул. Сайдаа хот даяараа энэ зөрчилтэй ажиллагаа нүүрлэсэн байгаа. Нэг мөр шийдвэр гаргаж, хариуцлага тооцох нь зөв. Тэнгэсийн тэндэх 9 давхар угсармалуудыг ч бас нүхэлсэн байна дээр. Хурдан арга хэмжээ аваарай.
Baishinguudiig nuraah bish, edgeer zurchluudiig tuhain ezdeer ni zasuulj arilguulah ni mas zuv.