Хууль зөрчиж, газар олгосон засаг дарга нарыг АТГ-аас шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн хэргүүдийн талаарх мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд энэ хэргийг нэг дор шүүхээр шийдэх боломжгүй бөгөөд цаг хугацааны хувьд олон жилийн өмнө хийгээд цөөн жилийн өмнө болсон гэх мэт агуулгуудаар нь ангилж, оролцогчдын тоог ч анхаарч үзсэн байна.
АТГ-аас "Ерөнхий сайдаас АТГ-т илгээсэн бичгийн дагуу нийслэлийн Засаг дарга болон харьяа байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг албан тушаалаа урвуулан ашиглаж, Газрын болон Усны тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, үерийн далан шуудуу бүхий газарт газар олгосон, улмаар баригдсан барилгыг байнгын ашиглалтад хүлээж авсан тэргүүтэй хэд хэдэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Улмаар хэрэг бүртгэлийн найм, мөрдөн байцаалтын нэг хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад байна. 29 объектод нэгжлэг хийж, 129 хүнээс мэдүүлэг авч, 10 гаруй мянган хуудас материалд дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа. Мөн газрын асуудалтай холбоотой хэргийн талаар цаашид мэдээлсээр байх болно" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баян-Өлгий аймагийн бүх газар Баделхан ба түүний нөхөдийх шүү. сайн ш�##�гаарай