С.Чинзориг: Задлан хийхгүйгээр оношилдог төхөөрөмж судална
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр амьгүй донорт олгох тэтгэмж урамшууллын тухай заалтууд, ар гэрийн зөвшөөрөлгүй задлан хийдэг асуудал, шүүх шинжилгээний байгууллагад задлан хийхгүйгээр оношлох, тоног төхөөрөмж дутагдалтай байгаа зэрэг асуудал хөндөгдөв.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Эрүүл мэндийг дэмжих санд хоёр тэрбум төгрөгийг ирэх жил тав дахин нэмэгдүүлж 10 тэрбум болгосон. Сайдын багцаас гадаадад эмчилгээний зардал гэж 500 сая төгрөг олгодгийг дахин нэмэгдүүлж нэг тэрбум болгосон. Ингээд 11 тэрбум төгрөгийн хүрээнд л гадаад эмчилгээ, технологи нэвтрүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оршуулгын тэтгэмж гэсэн дөрвөн чиглэлээр санг зохицуулна. Үүнээс дийлэнх хөрөнгөө технологи нэвтрүүлэх зардал руугаа зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Зөв хийж чадвал гадагшаагаа эмчилгээнд явах иргэдийн тоо буурна. Задлан хийхгүйгээр оношилдог тоног төхөөрөмжийг судалж үзнэ. Гэхдээ эрүүгийн хэргийн хувьд шалтгаан нөхцөлийг нь тодорхойлоход үнэхээр чухал. Гэтэл иргэд бол тэр болгон зөвшөөрмөөргүй байна гэдэг. Үүнийг цэгцлэх шаардлага байна. Амьгүй донорын тухайд нэлээд журамлах зүйлс байгаа" гэлээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦОГЦОСНУУДАА БҮТНЭЭР НЬ АВЧ ҮЛДЭХИЙГ ХҮСЧЭЭ ҮХСЭН ХОЙНОО Ч ЭРХ ЯМБА ХЭРЭГТЭЙ ГЭЖИШҮ
За энэ ч дээ шахаад шахаад шүүс гарахгүй өлөнгүүдийн нэг бус уу
Энэ балай юу судлах гэнэ вэ
Ajilaa medehgui gejdee tsavchaa shaadag ajil sudlaad uguuch
Хуцаарай,амьдрал 4 эсвэл 8 жилээр хязгаарлагдахгүй тамын өмнө өчгөө өгөөрэй
Аллагаа нуух арга
Салбарын сайдыг ийм балай галзуу юмнуудаар хийлгэхээ одоо больж үз. Задлан яах гэж хийдэг анхны анагаах ухаан цаашилбал нарийн онош судалгааг үндэс болгох гэж хүн төрлөхтөн хийдэг. Цэрэг эрсийг гаднаас нь хараад л эрүүл байна гээд үзээд байдаг малнууд үг олдохгүй юм
ЭМДС -г 2010 онд Ламбаа сайдын үед байгуулж архи тамхины татварын 4 % -ийг энэ санд шилжүүлдэг болсон. Тэгэхээр 14 жилийн хугацаанд нийт хуримтлагдсан мөнгөний тайлангаа тавиач !!! Маш их хэмжээний мөнгийг ЭМЯ-ныхан хувааж идсэн гэдэг шүү. Анх ямар зорилгоор байгуулагдсан бэ ? Одоо 5 дахин нэмнэ гэнэ. Хаанаас нэмэх гээд байгаа юм бэ ?