Улс төрийн мэдээ

Авлигаар дагнасан шүүх байгуулах нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр өргөн барих чигтэй

Засгийн газраас Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихад бэлтгээд буй. Тус хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

Тэгвэл, тус нэмэлт өөрчлөлтөөр авлигын асуудлаар дагнасан шүүх байгууллага агуулга тусжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус хуулийн төслийг өнөөдөр өргөн барих чигтэй байгаа аж.

2023 оныг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан. Энэ хүрээнд "Таван Ш" ажиллагааг санаачлан хэрэгжүүлж буй.

Тэгвэл авлигын асуудлаар мэргэшсэн шүүхтэй болох дахин шинэ санаачилга дээрх хуулийн төсөлд тусаж байгаа юм байна.

Авлига, албан тушаалын хэрэг шүүхийн байгууллагад очоод гацдаг, үйл явц удааширдаг гэдэг байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа илэрхийлсээр буй. Энэ утгаараа, авлигаар дагнасан шүүх байгуулах эл асуудал улс төрийн хувьд ч ихээхэн анхаарал татах юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Danh
Danh

Eldev huuliig ooroo batalj, etsest ni teriigee ooroo zurchij, eruugiin heregtnii sandald suuj, elgen sadnaaraa zovlond unah

Зочин
Зочин

Шинэ гэж байдаггүй харин сайтар мартагдсан хуучинг шинэ гэдэг гэж үнэн юм бишүү аль өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлтийн онцгой бүрэн эрхт комисс гэгч мартагдсан аймшигт байгууллагын сүнс авлигаар дагнасан шүүх нэрээр мэндлэхээр болж байна ард олны толгойг эргүүлж шүүхийг муухай харагдуулах гэж хичээгээд байсаны учиг тайлагдаж эхэллээ өөрийн намын авлигалчидаа хялбаршуулсан журамаар торгуулийн ялтай сугалж аваад бид авлигилтай тэмцээд илрүүлээд байна даанч шүүх сулалаад байна гэж нийгэмд одоогийн шүүх засаглалыг жигшүүлэх тэгээд өөрсөдийн зоргоор шүүж байх шүүх байгуулах гэж л нийгэмийн сэтгэл зүйг бэлтгэж байжээ өөрсөдөө мөнх төр барина гэж горьдсон юум байх даа хэзээ нэгэн цагт байгуулсан шүүхийнхээ араа шүдэнд хэрчүүлнэ гэж бодохгүй байна уу наад хонгилын түлхүүр чинь өөр хүмүүст шилжихийн цагт уйлаад ч нэмэргүй хүн байвал хэрэг олдоно гээд л араа шүдээ хавираад эхлэнэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button