Улс төрийн мэдээ
Гэр бүл, хүүхдийн асуудлаар дагнасан шүүх байгуулахаар боллоо

Засгийн газар хуралдаж дууслаа.
Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн барихыг дэмжжээ.
Харин тус хуулийн төсөлд Гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан шүүх байгуулах асуудал тусжээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ талаар "Шүүх хуралд хүүхэд өөрийнхөөрөө, тав тухтай, тайван оролцох боломжийг хангасан, ийм шүүх байгуулна. Байгуулагдах хүртэл нарийн мэргэшсэн хүмүүсийг бэлтгэнэ" гэлээ.
Шүүх байгуулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэхээр тохирчээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.