Улаанбаатар хотыг 42 дүүрэгтэй болгохоор төлөвлөн, танилцууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын танилцуулгыг сонслоо.
Үүнтэй холбогдуулж нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны хуваарилалт нь хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, эдийн засгийн чадавхи, нийгмийн дэд бүтцийн нөхцөл байдал харилцан адилгүй үзүүлэлттэй бөгөөд бүтцийн хувьд нэгж бие даан тэлж хөгжих, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хүндрэл үүсдэг байна. Нийслэл хотын засаг захиргааны нийт 213 нэгжийн үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнтэй, оновчтой засаг захиргааны нэгжийн хуваарилалт хийх зайлшгүй шаардлага үүссэн байна.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг хангахуйц засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт хийх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршил зэргийг харгалзан үзэж нийслэл Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг 42 нэгжид хуваан зохион байгуулах төлөвлөлтийн саналыг хот, дүүргийн удирдлагууд боловсруулжээ.
Эх сурвалж: https://mongolia.gov.mn/news/view/26858












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, НИТХ-ЫН ГИШҮҮД ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА БААХАН 80 ДАРГА НАР
Цахимжаад байхад дарга нэмэх гээд чичирээд байхын сонгуульчин шантаажчингуудаа дарга болгож тэжээх нүх ухах гээд байгаа юум байх даа
МАН галзуурчихаж. 30 сая хүнтэй Токио хоттой адил тооны дүүрэгтэй болох юм байна. Баахан дүүргийн Засаг дарга нар хөлхөлдөж, ёстой гишгэх газаргүй хөл гэдэг шиг болох юм байна.
юун тооцоо вэ, хороодыг байхгүй болгож, дүүрэг болгож болох боловч 42 гэхээр санаанд буухгүй байна. ядаж төвийн 6 дүүргийн зөвхөн хүн амын тоог тэгшитгэн хувааж 10-12 дүүрэг болговол яах вэ, бага зэрэг хэмнэлт гарч магад юм. хэмнэлт их гарахгүй лдээ
hutsalgui ail bolgoniig zip codetoi bolgo
Энэ ч арай биш ээ.
Ха ха одоо тэгээд 42 засаг дарга гээд л явах уу.
hubaagaad bai hotoor duuren darga tur ni tom bi gudamjaa neg duureg bolgoh sanaltai baina songuul gej ene uu manj har huvaasan gej tuuhend baidag gesen dee
МАН будаач гэхээр сахлаа будав гэгч болох нээ. 42 арай дэндэнээ, 42 засаг дарга, ажлын алба, доод тал нь 2 орлогч, Тамгын газар, хэлтсүүд, 42 иргэдийн хурал, ажлын алба мөнч их орон тоотой болох нээ. Уул нь захиргааны анхан шатны нэгж, ард түмний дунд байдаг хороогоо зөв хөгжүүлвэл илүү зохимжтой. Ёстой сэрүүн зүүдлэх юм.
За Нямка ийм галзуу солиотой юмаа болио. 42 дүүрэгтэй болж хороод байхгүй болчихвол 1 дүүрэгт 35 мянган хүнтэй болно. Тэгээд хороогүй учраас 35 мянган хүн төрийн үйлчилгээг авахын тулд дүүрэг дээрээ очерлоод жинхэнэ лаг түгжрэл төвлөрөл 2 зэрэг болоод жинхэнэ жонхуу болох юм байна.
Арайч дээ ийм юм болно гэхэд сэтгэлд буухгүй байна. Хороогоо бэхжүүлэх нь зөв. Хороо бол иргэдийнхээ дунд байдаг бөгөөд иргэддээ өдөр бүр цаг тутам төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага шүү.
Бага шиг солиороорой.
Энэ арай бишээ, Юу болоод байна. Өөрөө ажлаасаа буухаар дүүргийн дарга болох гээд орон тоо нэмээд байгаа юс уу. Ха ха ха
Энэ арай бишээ, Юу болоод байна. Өөрөө ажлаасаа буухаар дүүргийн дарга болох гээд орон тоо нэмээд байгаа юм уу. Ха ха ха
Арай биш санагдэна. Нэмэх гээд байгаа бол Сонгинохайрхан Баянзүрх хоёрыг 4 дүүрэг болгооч 42 дүүрэгтэй болчихвол нөгөө төсөв зардал чинь талийгаад нийслэлээр дүүрэн дарга хөшилдөөд бас машин унана өндөр цалин хангамж шаардана сайн бодсон уу хө .Хорооны засаг дарга ажилтнуудыг сайн ажилуулаад байвал болно лоо
Бас юу сэдээд бна Дарга албан тушаалтны тоог нэмээд энэ улс орон хөгжих болуу Бүх юм л цахим болсон гээ биздээ Тэр олон хүний цалин хангамж хаанаас гарах уу! Ард иргэдийн карманаас гарна татвараа нэмээд авчихна ардын намаас салахгүй бол ард иргэд хэзээ ч сайн сайхныг үзэхгүй л юм бна