УЛС ТӨР

5-6 хороог нэг дүүрэг болгож, Таваншар, Амгалан, Толгойт зэргээр нэрлэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын танилцуулгыг сонслоо.

Үүнтэй холбогдуулж нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.   

Нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны хуваарилалт нь хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, эдийн засгийн чадавхи, нийгмийн дэд бүтцийн нөхцөл байдал харилцан адилгүй үзүүлэлттэй бөгөөд бүтцийн хувьд нэгж бие даан тэлж хөгжих, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хүндрэл үүсдэг байна. Нийслэл хотын засаг захиргааны нийт 213 нэгжийн үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнтэй, оновчтой засаг захиргааны нэгжийн хуваарилалт хийх зайлшгүй шаардлага үүссэн байна.

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг хангахуйц засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт хийх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршил зэргийг харгалзан үзэж нийслэл Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг 42 нэгжид хуваан зохион байгуулах төлөвлөлтийн саналыг хот, дүүргийн удирдлагууд боловсруулжээ.

Энэ хүрээнд одоогийн 5-6 хороог нэгтгэн нэг дүүрэг болгож Таван шар, Толгойт, Амгалан, Улаанхуаран дүүрэг гэх зэргээр нэр оноох юм байна. Тодруулбал, энэ мэтээр ангилах бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн бүх асуудлыг хариуцсан засаг дарга шийдвэрлэн ажиллана.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэгэнт засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хил заагийн өөрчлөлт хийх гэж байгаа бол Сэлэнгэ-Дархан, Говьсүмбэр-Дундговь, Орхон-Булганыг нэгтгэх хэрэгтэй. Тэгэж байж төсвийн ачаалал асар их нэмэгдэх 42 дүүргийн тал зардлыг ч гэсэн олох болно

Зочин
Зочин

За баахан дүүргийн дарга, даамлууд нэмэгдэж, байр, сандал ширээ худалдаж авах юм болох нь дээ. Төсөв нь тэгээд суучихсан л юм байхдаа. Эсвэл татвар хураамж нэмнэ. Эсвэл нэг юмны нэр усыг өөрчилнө. Эсвэл энд тэнд болсон болоогүй хуульд нэмэлт оруулна. Энэ хүн бүр маниусыг самарч дуусгах нь ээ нээрээ.

Зочин
Зочин

Чавчаа сайн бол 1000 дүүрэгтэй болгож болно.

Холбоотой мэдээ

Back to top button