УЛС ТӨР
Ц.Туваан: Зүүн аймгийнхан зээртэй, зээлтэй тулдаа л амьдарч байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Ц.Туваан, хөдөөгийн малчин иргэд маш их бухимдалтай байна. Тэд малаа нядлаад махыг нь зарах гэхээр үнэд хүрэхгүй авах хүн алга. Нөгөөтэйгүүр малчид ногоогоо, тариаланчид өвсөө зарах гэхээр урдаас нь дандаа бартер ярьдаг. Ийм байхад иргэд зээл авахаас өөр аргагүйд хүрч байна. Зүүн аймгийнхан зээртэй, зээлтэй байгаа тулдаа амьдарч гэж ярьж байна. Монгол банкнаас ер нь ямар бодлого барьж байгаа юм бэ. Аппликейшны зээлгүй иргэд гэж алга" гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яадаг муу хулгайч амьтан вэ? Байгаль орчны сайд Бат-Эрдэнэ ээ энэ тувааныг хориотой ан -Цагаан зээр хядахыг олон нийтэд турхирсан хэргээр Экологийн цагдаад өг!
Dornodod hamgiin belcheer saitai bga