Ирэх онд Нийслэлийн төсвийн орлогыг нийслэлчүүд өөрсдөө “санхүүжүүлэх” нь

Нийслэлийн амьдралыг ирэх жил нийслэлчүүд өөрсдийн нуруун дээр үүрч, өөрсдийн халааснаас “санхүүжүүлэх” нь.
Улаанбаатар хотын 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар НИТХ-д өргөн барилаа.
Үүнд, хот ирэх онд 2.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Харин үүний 93.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийг татварын орлогоор бүрдүүлэхээр тусгасан байна.
Харин өнгөрөгч 2023 оны төсвийн хувьд, Нийслэл 1.7 их наядын орлого төвлөрүүлж, түүнийхээ 88.9 хувийг татварын орлогоос бүрдүүлэхээр тусгаж байжээ.
Тэгэхээр энэ жил орлогыг 0.9 их наядаар тэлж байна. Үүнийгээ дагаад, татвараас олох орлогыг өнгөрсөн онтой харьцуулахад 4.2 хувиар нэмжээ. Хувь нэмэгдэл нь бага ч, нийт орлого нь том дүнгээр тэлсэн тул тооцоолол хийж үзэх юм бол,
- 2023 онд 1.5 их наядыг татварын орлогоор бүрдүүлнэ гэсэн бол
- 2024 онд 2.4 их наяд болж нэмэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл энэ жил 2.4 их наядыг зөвхөн татварын орлогоор бүрдүүлнэ гэсэн үг.
Татварт торгууль ч багтдаг.
Уг нь Д.Сумъябазарын үед Нийслэл өөрөө өөрийнхөө төсвийг бүрдүүлдэг, зохицуулдаг байх бие даасан системтэй болохын эхлэл тавигдсан. Гэвч ирэх онд бол ингэж өгөөжөө хураахгүй бололтой.
Гэхдээ татварын орлогыг нэмсэн хэрээр татвараас тийм хэмжээний орлого олох боломжтой гэж тооцсон л гэсэн үг. Нэг жилийн хугацаанд Нийслэлд шилжин суурьшигчид, шинээр бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсэн байлаа байлаа гэхэд зөрүү дүнг нөхөх нь юу л бол.
Тэгэхээр Х.Нямбаатар дарга ирэх жил татварын орлого бүрдүүлэх эх үүсвэрүүдийг хэд хэдэн чиглэлээр тэлж магадгүй байна.
Хэрэв RFID чип суулгах зэрэг торгуулийг цаг тухайд нь төлүүлэх олон янзын арга хэмжээ хэрэгжвэл, мөн ярьсан шигээ Богд уулын орчимд баригдсан хаус хорооллуудаас татвар авдаг болох гэх мэт шинэ ажлуудаа хэрэгжүүлбэл 2024 онд 2.4 их наядыг олж болох юм.
Гэхдээ энэ иргэдийн, нийслэлчүүдийн нуруун дээр ирдэг ачааг битгий нэмээсэй гэсэн л хүлээлтийг үүсгэж байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрсдөө хулгай луйвараа боливол тендэр нэртэй авилгалаа л больчих.хувийн зугаацал тансаглалаа больчих.ажилдаа ирэхдээ бүгд автобусаар зорч.ер нь лөөрсдийн хэрэгоээгээ танадаа.бас нийслэлчүүдээ татвар торгуулаар яллахаа зогсоо.тэгэхгүй бол Нямбаатар тэргүүтэн ажлаа өгдөө.
Цасан дээр буудаж байхдаа нэг цэгийн фокусыг ашиглах хэрэгтэй, эс тэгвээс цасан ширхгүүдэд анхаарлаа хандуулах болно.
Нянбактераа чадахгүй чи өөрөөсөө хөрөнгөө гарга хошного минь