БНСУ-д хүчингийн хэрэгт холбогдсон Л.Мөнхбатад 4 жилийн тэнсэн харгалзах ял оноолоо

Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбат Өмнөд Солонгос улсад явахдаа орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэргээр баригдсан билээ. Тодруулбал, Чэжү хотод байрлалтай нэгэн зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 настай орчуулагч монгол эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй гэх дуудлага мэдээллийг зургаадугаар сарын 4-ний өдөр 01.00 цагт бүртгэсэн байдаг.
Улмаар 44 настай Л.Мөнхбат нь хийсэн хэргээ санахгүй байгаа гэж мэдүүлж байсан ч хэргээ хүлээн зөвшөөрсөн. Иймд есдүгээр сарын 22-ны өдөр Өмнөд Солонгос улсын прокурорын байгууллагаас түүнд таван жилийн хорих ял товлосон тухай бид өмнө нь мэдээлж байв.
Тэгвэл Л.Мөнхбатад холбогдох хэргийн шүүх хурлыг энэ арванхоёрдугаар сард товлосны дагуу болж түүнд дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Хэрэв тэнсэнгээ зөрчвөл түүнийг хоёр жилийн хугацаанд хорих юм байна. Мөн хүүхэд болон эмэгтэйчүүдийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагат ажиллах эрхийг нь 5 жилээр хязгаарлажээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ичиж үхмэр улс нэр нүүрээ боддоггүй хар мал
Ширэн нүүрт
Энэ харин сохорсон биш завшсан юи биш үү Солонгост амьдраад
Хаана тэнсэнгээ эдлэх вэ ? МОнголд уу ? Монголд байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдож эсвэл өөрөөр хууль зөрчвөл Өмнөд руу авч явах уу ?