Нийгэм мэдээ

Өнөөдрөөс торгуулиа 15 хоногийн дотор төлөхгүй бол 50 хувиар нэмэгдэнэ

Өнгөрсөн онд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 50-иас дээш удаагийн үйлдэлтэй 3,000 гаруй жолоочийн төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум төгрөгт хүрсэн аж. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний торгуулийн тухай шинэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр баталсан билээ.

Тэгвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол заавал хариуцлага хүлээдэг байх зохицуулалттай болж байгаа аж. Уулзварт улаан гэрлээр нэвтрэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, эрхгүй мөртлөө жолоо барих зэрэг зөрчил гаргаж торгуулчхаад түүнийгээ төлөхгүй байгаа нь зөрчил дахин дахин давтагдах нөхцөл болоод байна. Иймээс торгуулийг 15 хоногийн хугацаанд төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмнэ. Тэгээд ч төлөхгүй бол хөдөлгөөнд орох эрхийг хязгаарлах цаашлаад нийтэд тустай ажил хийлгэж торгуулийг төлүүлнэ.

Мөн энэ сарын 8-ны өдрөөс эхлэн торгуулиа төлөөгүй, автомашины үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарсан.

Автомашины торгуулиа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байснаар түгжрэл 10 хувь буурна гэж тооцоолсон байна.

Торгуулиа төлөөгүй хүн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг солих боломжгүй болсон. Мөн жолоодох эрхийн үнэмлэх нөхөн авах, сунгах, ангилал нэмэх боломжгүй болно. 

Харин 15 хоногийн хугацаандаа торгуулиа төлбөл 50 хувь хөнгөрүүлэхээр заасан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөгжлийн банк тонон дээрэмдээд зээлээ төлөөгүй хүмүүсийн өрөө 2 дахин нэмээч. Арай дэндүү дарамталж байна бусуу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуц оркоо

Зочин
Зочин

15 honogiin hugatsaand tolbol 50% hongolno gej hudlaa medeelehee bolino uu

ZochinZochin
ZochinZochin

Харин 15 хоногийн хугацаандаа торгуулиа төлбөл 50 хувь хөнгөрүүлэхээр заасан байна. ----Ene yu gesen ug ve ...oilgochmoor bna

Зочин
Зочин

Зөв! Торгууль төлөөгүй бол тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахгүй торгуулиа нэмэх л хэрэгтэй

Зочин
Зочин

malnuud oorsdoo toldoggui baij yaaj ard tvmnee bainga daramt vzvvl baidag bna

Зочин
Зочин

Торгууль төрөхгүй байгаа нь зөв гэж байгаа юм биш эрх мэдэлтэй нөхдүүд хулгай хийж улсад учруулсан хохирлыг нь барагдуулах ёстой хууль тэгш эрхтэй үйлчлэх ёстой

Зочин
Зочин

Хуучин торгуулаа бүгдийн нь төлбөл хямдруулна гэж ойлголоо

Зочин
Зочин

Өөрсдөн ихлээд зээлэн 2дахин нуглаж төлчих

Зочин
Зочин

50% хувиар нэмнэ Дандаа л ард иргэдээ шулж идэх юм л сэтгэж байх юмаа. Балай дугаарын хязгаарлалт тэгээд энэ торгуулын мөнгөө юунд ашиглаж цардуулдагыг мэдэхгүй юмдаа

Зочин
Зочин

Зөв.Дэмжиж байна.Харин одоо хотод машин унах эрхийг сард 500К болгох хэрэгтэй.

Зочин
Зочин

Маш зөв хугацаандаа торгуулаа төлөөгүй бол хүү нэмж төлдөг байх хэрэгтэй. Иаш зөв баяр хүргэе Хуулиа л хэрэгэүүл тууштай бай!

Зочин
Зочин
Reply to  Зочин

nymbaatar ooroo setgegdel bicheed bga ym bishvv

Хаха
Хаха
Reply to  Зочин

Чадах л хүн

Хаха
Хаха
Reply to  Зочин

Чадхал хүн

Зочин
Зочин
Reply to  Зочин

bitgii moorood bai uheree

Холбоотой мэдээ

Back to top button