УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Б.Уянга УУХҮ-ийн, П.Баттөр Соёлын дэд сайд болов

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн /2024.01.03/ хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ.
Тодруулбал, Соёлын дэд сайдаар ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга П.Баттөрийг томилсон байна. Харин Соёлын дэд сайдын алба хашиж байсан М.Батбаярыг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилжээ.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Уянгыг томилжээ. Тэрбээр, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха суудлын төлөө үхлээ юу. Арчаагүй новшнууд
Энэ нөгөө хууль юу юм гээд дураараа дана л заад байдаг хүүхэн үү. Оюулзганын суганд хавчуулагдсанаа их юманд саначихсан бачка