Д.Сумъяабазарын эхлүүлсэн нийслэлийн бонд ЗАМХРАХ УУ

Улаанбаатар хот бонд гаргах хүсэлтээ өнгөрсөн оны наймдугаар сарын 24-ний өдөр СЗХ болон Монголын хөрөнгийн биржид хүргүүлээд байв. Тус бондоор тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн төслийг санхүүжүүлнэ хэмээсэн юм.
Хотын дарга асан Д.Сумъяабазарын үед эхэлсэн уг ажил хотын удирдлага солигдох үеэс "замхарсан" гэхэд хилсдэхгүй. Учир нь хотын бондыг аравдугаар сарын 2-4-ний хооронд Монголын хөрөнгийн биржээр нээлттэй худалдан цанг цохиж, эхлүүлэх байсан ч түр хойшлуулсан. Учир нь тэр үед "Ногоон автобус"-ны хэрэг ид өндөр авч, цан цохихоор төлөвлөсний дараах 10 хүрэхгүй хоногийн дотор Д.Сумъяабазар огцорсон байдаг. Харин түүний оронд Х.Нямбаатарыг томилсон.
Цан цохиход 10 хүрэхгүй хоног үлдээд байсан эл бондын асуудал замхрав уу?
Эргэн сануулахад, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны есдүгээр сарын 1-ний 427 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын бонд гаргах зөвшөөрлийг олгосон. Энэ нь Монгол Улсын анхны орон нутгийн бонд гэдгээрээ онцлогтой байсан. Мөн Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зорилго бүхий тав хүртэлх жилийн хугацаатай олон нийтэд арилжаалах байсан. Бонд гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ гээд байв.
Энэ талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "Ямар ч мэдээлэл байхгүй байна. Тодорхойгүй байгаа" гэдэг хариултыг өгсөн юм.
Тэгвэл уг асуудал хотын дарга солигдохтой зэрэгцэн "замхарч", тус бондоор тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн төслийг санхүүжүүлэх ажил гацсан гэх логик харагдаж байна. Гэвч...
О.Номинчимэг: Бондыг энэ онд багтаан гаргана, эх үүсвэр хайж байна

Эл ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэгээс бонд зогссон эсэх талаар тодруулахад "Бондын ажил үргэлжилж байгаа. Шинэ баг орж ирээд СЗХ-ноос бичиг гараад зогссон. Бондын зарцуулалт, хүү өндөр байна гэж үзээд байгаа. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад санхүүжилтээ аль болох хямд гаргах шаардлагатай байгаа. Тэгж байж татвар төлөгчдийн мөнгийг ашигтайгаар эргүүлнэ. Хүү өндөр байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Ажлын хэсэг үргэлжилж байгаа. "Сэлбэ" дэд төвийн бүтээн байгуулалтад зориулсан бонд гаргана. Гэхдээ яаж хямд санхүүжилт, эх үүсвэрээс үр дүнтэй ажил хийх вэ гэдгийг судалж байгаа. Барилгын сезон хавар эхлэх, бүтээн байгуулалтын ТЭЗҮ гарахтай зэрэгцээд санхүүжилтийг бэлэн байлгах зорилготой байна. Тэр үед газар маань бэлэн болсон байвал энэ оны эхний хагастай босгоод барилгын ажид анхаарна. Сэлбэ дэдүүдэд газар чөлөөлөх ажил мөн бий. Бондыг энэ ондоо багтаан гаргана гэсэн зорилготой байна" гэлээ.
Улаанбаатар хотын бондыг санхүүгийн зах зээлд гаргах үйл явцад тэргүүлэх андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК, дэд андеррайтеруудаар “ТиДиБи Секьюритис ҮЦК” ХХК болон “Голомт Капитал ҮЦК” ХХК ажиллана гээд байв.
Бондтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БОНД ГЭЖ ЮУ ЮМ АГАА АНИА НАРАА БОР АЯГАНД ДЭВТЭЭСЭН БООРЦОГ ЮМ УУ? НАДАА ТЭГЭХ ҮҮ? .
Нууц амрагуудын оффшёрт хадгалах мөнгө. Ард түмний төлөх өрийн бичиг.
Амташсан хэрээнүүд бонд гарахаар идэх гээд тооцсон байтал бонд нь гарахгүй удаад байна уу. Нямбаатараа хотод үүрэлсэн хулгайч нараа хуугаар цэвэрлээрэй хажууд чинь инээж байгаад гударна шүү...