Нийгэм мэдээ

График: Хотоос 23.9 мянган иргэн орон нутаг руу шилжжээ

Монгол Улсын нийт хүн амын 42 хувь буюу 1.7 сая иргэн Улаанбаатар хотод амьдарч байна. Гэвч Улаанбаатар хот улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг. Бага зай талбайд олноор амьдарч буй нийслэлчүүд замын түгжрэл, хөрс, агаар, дуу чимээний бохирдолд хамгийн ихээр өртөж буй. Тэгвэл 2023 оны эцсийн Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар 23 мянга 900 хүн Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжиж, хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг зорих иргэдийн тоо өмнөх жилтэй харьцуулахад 5300-гаар багассан гэж гарчээ.

Үүнийг Засгийн газрын 2023 онд авч хэрэгжүүлсэн бодлоготой хогдогдуулан тайлбарлавал, Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт очиж ажиллаж буй иргэдээ шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж байгаа, шинэ үеийн илгээлтийн эзэд гэж нэрлэсэн. Тиймээс Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу шилжин ажиллах иргэдэд ипотекийн зээлийн багц дэмжлэг олгохоор болсон. Одоогоор тус зээлийн хүүг гурван хувьд барьж байна. Мөн төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлж, нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэр гаргасан нь хөдөө орон нутгийг зоригсдод маш том түлхэц болсон гэж тайлбарлаж болох юм.

Үүний зэрэгцээ нийслэлд ирж амьдрах хүмүүс татвар төлнө. Энэ мэтчилэн зохицуулалтыг бодитой хийхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам нийслэлийн асуудал улам хүнд болно. Хүн ам, машин тэрэг улам нэмэгдэнэ. Эдийн засаг өсөж, ажлын байр нэмэгдэнэ. Одоогийн байгаа хурдаар бол нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувь дээр төвлөрсөөр байгаад нэг хот болж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна хэмээн үзсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 13, 2024 10:12

Энэ Оюун - Эрдэнэ золигийн чинь үед ер нь юм юм наашаа эргэх янзтай болоод бна уу даа ?!
Тэгвэл жаахан тогтвортой ажиллуулаад үзвэл зүгээр сэн дээ, хө !!!

Зочин
Зочин
1 сар 13, 2024 11:59

Хөдөө шилжсэн хүмүүсийг Нэг жилийн хугацаанд буцааж шилжүүлэхгүй журам тогтоох хэрэгтэй Сонгуулийн жил дандаа бөөн бөөнөөр нүүдэг энэ байдлыг зогсоох цаг нь болсон.

Зочин
Зочин
1 сар 14, 2024 00:23

Хөдөөнийхнийг УБ хот руу шилжүүлэхийг зогсоож, 1990 оноос ирж шавсан айлуудыг нутаг нутагт нь буцааж нүүлгэсэн цагт л УБ хот маань агаар, ус, хөрсний бохирдол, замын түгжрэл, хүн амын хэт бөөгнөрөл, ажилгүйдэл гэх мэтийн хэцүү асуудлаас с�##�на. Хөдөө нутаг хоосорч, урдаас ирсэн өлөн ху***гаар дүүрлээ, Хөдөө аймгуудыг хөгжүүлж, хүн ардыг нь хотоос эргүүлээд явуулах цаг болсон.

Зочин
Зочин
1 сар 14, 2024 12:22

Эсрэгээрээ хөдөөнөөс хотруу нэг дахин их оркууд орж ирдэг

Монгол хүн
Монгол хүн
1 сар 14, 2024 17:17

Бага тоо бна Одоо удахгүй 50к хүн ирнэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button