Нийгмийн

Цасан шуурганы улмаас 4 хүн нас барж, 110 мянган айл цахилгаангүй болжээ

АНУ-ын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, цочир хүйтэрсний улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, 15 хүн осгож, 110 мянга орчим айл өрх цахилгаангүй болжээ. Мөн 2900 нислэг цуцлагдаж, яаралтай тусламжийн мэдээлэл ирүүлсэн 1136 дуудлагаар 12 яаралтай тусламжийн байр ажиллаж байна.

Арктикийн агаарын даралт АНУ-ын өмнөд болон зүүн бүс нутгуудаар дайран өнгөрч байна. Тиймээс 150 сая орчим Америкчуудыг цочир хүйтэн, аюулт цасан шуурганаас сэрэмжлүүлж байгаа талаар Мэрилэнд мужийн Коллеж Парк дахь Үндэсний цаг уурын албанаас мэдэгдлээ.Ням гарагийн өглөө Монтана мужийн хойд болон зүүн хойд бүс нутгуудад цаг агаар -20 хэмээс -40 хэмд хүрсэн байна.

Эх сурвалж: https://apnews.com/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button