Нийгмийн

Согтуу залуу 58 настай эрэгтэйг цохиж унагаад гар утсыг нь дээрэмджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед “Согтуу залуу мөргөж унагаад гар утас дээрэмдчихлээ” гэх дуудлага, мэдээлэл ирүүлжээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 58 настай, эрэгтэй Б-н нүүрэн тус газарт үл таних хүн нэг удаа цохиж, "Самсунг" загварын гар утсыг нь дээрэмдэн зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, 40 настай, эрэгтэй Б нь согтуурсан үедээ дээрх хэргийг үйлдсэн болохыг тогтоон шалгалтын ажиллагааг хийж байна.

Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/ "Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.Иргэд Та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button