2023 онд Монгол Улсын 136 иргэн харь улсад нас баржээ

Үндэсний статистикийн газраас 2023 онд улсын хэмжээнд 17 мянга 669 хүн нас барсан талаар мэдээллээ. Үүний 99.2 хувь нь Монгол Улсын нутаг дэвсгэр байхдаа нас барсан бол 136 иргэн харь улсад байхдаа нас барсан байна.
Тооцоолбол, 2023 онд улсын хэмжээнд 17 мянга 669 хүн нас барсны 17 мянга 533 нь Монгол Улсад бүртгэгдсэн байна. Харин эсрэгээрээ 1000 хүнд ногдох төрөлт 19, нас баралт 5 ердийн цэвэр өсөлт 14 байна.
Мөн 1000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Булган, Архангай, Төв, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь аймагт улсын дунджаас 0.2-0.8-аар илүү гарчээ. Харин бусад аймагт 0.1-0.8-аар бага гарчээ. Цаадлаад, 1000 хүнд ногдох нас баралтын түвшин Завхан аймагт улсын дундажтай ижил түвшинд байна. Ердийн цэвэр өсөлтийн тухайд Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Увс, Орхон, Өмнөговь, Говьсүмбэраймагт улсын дунджаас 0.5-4.8-аар илүү гэжээ. Бусад аймагт 0.1-10.9-өөр бага байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаадад байгаа монголчууд маань ямар шалтгаанаар нас бараад байгаа юм, Монгол улс шалгаж тогтоосон уу, тэд эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эсэх, ажил олгогчийн хариуцлагын даатгалд албан журмаар хамрагддаг эсэх, нас бар сан тохиолполп нөхөн төлбөрөө авч чаддаг юм уу, үйлдвэрийн ослын даатгалд хамрагдсан байдаг уу гээд улс орон нь анхаарах олон чухал асуудал хаягдсан учраас гадаадад байгаа иргэдээ анхаарч ямар даатгалтай юм, өвдсөн тохиолдолд яах вм, гадаад яам болон гадаадад байгаа элчин сайдын яамд, консулын газрууд ,внийгмийн хамгааллын яам анхааралдаа авч анхаарч баймаар юм, хүнээ гадагш тарааж хаях мөртлөө хөсөр хаяж тоодоггүй ийм улс орон дэлхий дээр цөөхөн байдаг байх, ядаж нэгмудаа судалж үзмээр юм