З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал гэрч бүрдээгүй шалтгаанаар дахин хойшиллоо

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2024.01.18/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Гэвч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдрийн /2024.01.19/ 13.30 цаг хүртэл хойшилсон юм.
Тодруулбал, тэдний өмгөөлөгчдийн "гэрч оролцуулах" хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсан юм.Тэгвэл өнөөдөр товлогдсон байсан шүүх хурал ахин хойшлогдлоо. Энэ талаар З.Энхболд мэдээлэл өгөхдөө “Шүүх хуралд гэрчүүд ирэхгүй байгаагаас болж хойшлиллоо. Надаас хамаарч байгаа юм алга. Нийтдээ таван гэрч ирэх ёстой байснаас н.Батболд ганцаараа ирсэн” гэлээ.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон арга хэмжээ аваад байгаа билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.