Нийгмийн

Канвон 2024: М.Манлайжав хоёр гараагаа амжилттай дуусгаж, 2:06.95 хугацааны амжилт үзүүллээ

"Канвон-2024" олимпын зургаа дахь өдөр уулын цанын эрэгтэйчүүдийн жиант слаломын төрөл явагдаж, медальтнууд тодорлоо. Энэ төрөлд 59 ҮОХ-ны 79 тамирчин хоёр гарааны нийлбэр дүнгээр аваргаа тодруулсан юм.

Дүн гарахад Францын Н.Хоут-Маршан 1:34.7 минутын амжилтаар түрүүлэв. Тэрбээр эхний гарааны дараа хоёрт явж байсан ч удаах гараагаа чамбай хийн хамгийн хурдан цагийг үзүүлснээр аваргалсан. Мөнгө, хүрэл медалийг Их Британийн З.Кэррик-Смит (1:35.30), Австрийн Ф.Неумайер (1:35.37) нар хүртлээ.

Энэ төрөлд өрсөлдсөн манай тамирчин М.Манлайжав хоёр гараагаа амжилттай дуусгаж, 2:06.95 минутын үзүүлэлтээр 48-р байрт бичигдлээ.

"Канвон 2024" Залуучуудын IV өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож буй баг тамирчдын хувцсыг "Ханбогд кашмиер" "KELME" тус тус ивээн тэтгэж ажилласан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button