Үнэт цаасны арилжаа ₮726 тэрбумд хүрч, өмнөх оноос 31.7 хувиар өсжээ

Үнэт цаасны арилжаагаар 2023 онд 725.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Тодруулбал, 1148.3 сая ширхэг үнэт цаас арилжсан байна. Энэ нь өмнөх оноос 174.7 тэрбум төгрөгөөр буюу 31.7 хувиар өссөн байгаа юм. Тооцоолбол, 548 сая ширхэг үнэт цаас арилжсан нь 91.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Үнэт цаасны гүйлгээ 2023 оны арванхоёрдугаар сард 56.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 36.8 (2.8 дахин) тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ нь 2.8 дахин өссөн үзүүлэлт юм байна. Харин өмнөх оноос 113.6 (66.6 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ. Арилжсан үнэт цаас 74.5 сая ширхэг болж, өмнөх сараас 54.0 (3.6 дахин) сая ширхгээр өсөж, өмнөх оноос 59.3 (44.3 хувь) сая ширхгээр буурсан байна.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2023 оны арванхоёрдугаар сард 38553.9 нэгж болж, өмнөх сараас 1853.0 нэгжээр, өмнөх оноос 2377.1 нэгжээр өссөн байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2023 оны арванхоёрдугаар сард 11.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.5 (14.5 хувь) их наяд төгрөгөөр, өмнөх оноос 4.7 (68.7 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.