Нийгмийн

Т.Баярхүү: Нас барсан иргэдийн тоог дарах ямар ч боломжгүй

УОК, НОК-оос үүсээд буй цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Галд өртсөн 90 гаруй хувийн түлэгдэлттэй 19 настай залуу урд шөнө амиа алдлаа.

галд өртөж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэд 90-98 хувийн түлэгдэлтэй байна. Нэг хүний биеийн байдал туулийн хүнд, дөрвөн хүний биеийн байдал маш хүнд, найман хүний биеийн байдал хүндэвтэр оноштой байна. Тэдэнд цаг алдалгүй туламж, үйлчилгээг эрчимтэй хийж байгаа.

Түймэрт өртөж, орон сууцаа алдсан иргэд БЗД дэх хоёр зочид буудалд байрлаж байна. Байрыг нь засварлаж дуустал буу аравдугаар сарыг дуустал түрээсийн зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргахаар тогтсон. Иргэд хүүхдийн сургууль цэцэрлэг, амьдралын хэв маягтай тохирсон байдлаар сонговол түүнийг нь түрээслүүлнэ гэсэн.

Зарим иргэд түрээслэх байраа олсон гэдэг мэдээлэл өгсөн. Уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж, холбоотой байгаа. Түймэрт өртсөн байр, байшингийн хохирлын хэмжээг тооцох ажил үргэлжилж байна.

Түймэрт 35 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр өртсөн. Хэргийн газрын үзлэгээр 29 авто машин бүрэн шатаж, ашиглах боломжгүй болсон. Дээрээс нь цонх нь хагарсан, хайрагдсан машин үлдэж байна.

Тэсэрч, дэлбэрэх бодис тээвэрлэх ажил стандартын дагуу байгаа эсэх, аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах баг томилогдсон. Мөн хийн, шатахууны станцууд хот байгуулалтад нийцэж байгаа эсэхийг шалгаж байна. Галд өртсөн байрны албан ёсны дүгнэлтийг удахгүй БХБЯ-наас танилцуулна.

УБЦТС-аас цахилгааны засварт шаардлагатай тооцооллыг гаргасан. Цэвэр усны шугамд гарсан гэмтлийг Ус, суваг удирдах газраас янзалж дууссан.

ОБЕГ-ын дэргэдэх үндэсний аврах бригадын химийн тандалтын бүлэг тус өдрийн 4.30 болон 09.00 цагуудад хэмжилт хийсэн. Ингэхэд тухайн бүсэд ямар нэгэн газ илрээгүй. Мөн нэмэлт шинжилгээг агаарын чанарын газраас шалгаж байна. Холбогдох хэмжилтүүдээр агаарт ямар нэгэн химийн хорт бодис стандартаас давсан дүгнэлт гараагүй. Зарим дээжүүдийг лабораторид хүргэсэн. Дэлбэрэлтийн ойр орчим дахь сургууль цэцэрлэгийг долоо хоног цахимаар хичээллүүлэх болсон.

Нас барсан иргэдийн тоог дарах ямар ч боломж байхгүй. Галын бүсэд гурван алба хаагч нас барсан, урд шөнө 90 хувийн түлэгдэлтэй иргэн нас барсан. Цахим хэрэгслүүдэд 20 30 хүн нас барсан гэдэг нь худал. Ийм хурц нөхцөлд нас барсан хүний тоог дарах боломжгүй.

ОБЕГ-ын алба хаагчдыг дэлбэрэлтийн бүс рүү явуулсан гэдэг агуулга их хөндөгдөж байна. Тухайн үүссэн нөхцөлд галыг удирдаж байгаа салаан дарга холбогдох шийдвэрийг гаргаад явсан. Бодит нөхцөл байдал дээр ОБЕГ-ын хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэмд заасны дагуу тэсэрч дэлбэрэх аюултай, хайламтгай, урсамтгай бодистой үед тархалт хийхгүйгээр галын машины хүчтэй хошуугаар саармагжилт хийнэ гэх дүрмийнхээ дагуу ажилласан гэдэг мэдээллийг бидэнд өгсөн. Тухайн алба хаагчид буугаад бодит нөхцөл байдлыг үнэлэх зорилготой явж байх үедээ дэлбэрэлтэд өртсөн.

Аливаа гамшиг ослын үед орон байраа алдсан иргэдийг орон байраар хангах нь тухайн орон нутгийн нэгдүгээр асуудал байдаг. Засгийн газраас гарч байгаа хөрөнгө мөнгөтэй холбоотой зардлыг буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй. Мөн НЗД-ын нөөц хөрөнгөөр шатсан байрыг сэргээн завсарлана. Үүнийг ч мөн буруутай этгээдээр нөхөх төлүүлнэ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж : Хохирлын хэмжээг тооцоолох хугацаа өөр хоорондоо ялгаатай байдаг. Үндсэн хугацаа 14 хоног байдаг. Шинжилгээний цар хүрээнээс хамаарч сунгагдаж болдог.

Нийслэлийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: Осолд өртсөн иргэдэд төрөөс анхаарал тавьж байгаа. Нийгмийн сүлжээнд худал мэдээлэл түгээж нийгмийн сэтгэл санааг өвтгөхгүй байхыг иргэдээс хүсье. Х.Нямбаатар дарга албан томилолттой гадаад явж байгаа. Маргааш гэхэд ирэх байх. Тэнд байх хугацаанд нь осол аваар гарсан. Удирдлага алдагдаж, шийдвэр гаргалт дутагдсан асуудал байхгүй.Зорьж очсон ажлаа дуусгаад ирж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ ямарч мэргэжлийн бус. Бас тэгээд Онцгойд ирэнгүүт өндөр цалинтай хурандаа. Энэ мэт мэргэжлийн бус эргүү шимэгчдийг зайлуулж цалингийн нь ахлагчдаа өгөх юмсан. Ариунбуян хурандаа нэртэй Зобинуудаа зайлуулж төрийн албыг цэвэрлээч.

зочин
зочин

МАНГАРУУДЫН ЦҮНХ БАРИХ СУГАНЫ ҮС ДАГЗНУУД НЭГ ИЙМ ТӨРХТЭЙ ГАНЦ ХҮН АВАРЧ ҮЗЭЭГҮЙ ЗҮГЭЭРЛ ИНГЭЭД БҮХ МЭРГЭЖЛИЙН ХҮНИ ТОЛГОЙ ДЭЭР ЗАЛАРНА ДУРААРАА АЦНУУД ШҮҮ НАМЧИДАА ГЭЖ

Зочин
Зочин

2 үзүүртэй зүү шиг амьдардаг хүмүүс байнаа.аль болохоор муу юм болоосой,олон хүн үхээсэй гэж ,энэ засаг төрийг сүрээсэй гэж залибарч явдаг хүн бас бнаа бна.

Зочин
Зочин

20-30 хүн нас барсан гэж муу ёрлож худал мэдээ тарааж байгаа этгээдийг илрүүлэн зохихи шийтгэл оноггдуулах нь зөв муу мэдээ тарааж кайв авдхг хүмүүс байдаг бололтой

Холбоотой мэдээ

Back to top button