Нийгмийн

Археологи, палеонтологийн хайгуул хууль бусаар хийсэн гурван этгээд үлэг гүрвэлийн бүтэн ясыг зарах гэж байжээ

Экологийн болон Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Э” нарын гурван иргэдийг хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж түүх соёлын хосгүй үнэт зүйл болох үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлэн баривчилжээ.

Тэднийг баривчлах үед зорчиж явсан тээврийн хэрэгслээс 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 см өндөртэй үлэг гүрвэлийн яс илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар 2023 оны хавар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс уг үлэг гүрвэлийн ясыг олборлож, энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод тээвэрлэж авчирсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗАГАСАН НҮДЭТ МОНГОЛЫН ЦАГДАА БРОВА АЙМААР ТОМ ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ ТА НАРЫН ДЭРГЭД АЛДАРТ ШЕРЛОК ХОЛМС ЖИЖИГДЭНЭ ГЭХДЭЭ НҮҮРС ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ ЭНЭ ХЭРГИЙН ХАЖУУД ҮНЭНДЭЭ ЖИЖИГХЭН ХЭРЭГ БАЙНА ШҮҮ.ГӨЛӨГНҮҮДЭЭ ЖИРИЙН ИРГЭДДЭЭ ИНГЭЖ ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР ХАРУУЛЖ НАМ ЦОХИЖ БАЙХААР ТОП ХУЛГАЙЧУУДАА АЛАХЫГ НЬ АЛААД ЦААЗЛАХЫГ НЬ ЦААЗЛААЧ СҮРЖИГНЭЖ ГЭНЭ АЦНУУД

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
Reply to  Зочин

Ха ха...үнэн2

Бадарч тахар
Бадарч тахар

Шинэ төрөл зүйл ухаж олсон байна да ! Овоо гарууд юм !

Зочин
Зочин

Үнхээр гоё мэдээлэл оруулдагд баярлаа

Холбоотой мэдээ

Back to top button