Иргэдийн 43 % цаашид тэгш, сондгойгоор зорчихыг дэмжиж байна

Тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хугацааг сунгах эсэх талаар иргэдийн саналыг 2024.01.29-ний өдрөөс авч эхэлсэн. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхын саналыг үндэслэн шийдвэрлэх юм. Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар нийт 4406 иргэн санал өгснөөс 1912 нь дэмжинэ, 2494 нь дэмжихгүй гэжээ.
Ингэснээр саналаа өгсөн иргэдийн 43 хувь нь дугаарын хязгаарлалтыг цааш үргэлжлүүлэхийг дэмжиж байгааг харуулж, үлдсэн 57 хувь нь хязгаарласан шийдвэрийг цуцлах хэрэгтэй гэж үзжээ
Иргэн та www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон ЭНД дарж цахим хуудсаар нэвтрэн “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Ингэснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ 43% бол дандаа 2 машинтай бүлэгийнхэн. Тэгш сондгой явахаар бол манайх ч гэсэн хямдхан нэг машин нэмэж таарна. Над шиг бодолтой хүмүүс үлдсэн 57% ийн ихэнх нь лав бгаа. Ингээд бодохоор тэгш сондгойгүй бүгд тэг зогсоно. Үүний оронд хотын төв рүү төлбөртэй бас зогсоолын төлбөрийг нэмэх зэрэг эдийн засгийн аргаар зохицуулдаг арга бодох нь зөв.