Нийгмийн

Иргэдийн 55% нь тэгш, сондгойгоор зорчихгүй гэлээ

Тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хугацааг сунгах эсэх талаар иргэдийн саналыг 2024.01.29-ний өдрөөс авч эхэлсэн. Саналыг нэгдүгээр сарын 31-ний 17 цаг хүртэл авч дууслаа.

Уг санал асуулгыг ажлын гурван өдөр авч, олонхын саналыг үндэслэн шийдвэрлэнэ гээд байв.Санал асуулгад нийт 7820 иргэн санал өгснөөс 3521 нь дэмжинэ, 4299 нь дэмжихгүй гэжээ.

Ингэснээр саналаа өгсөн иргэдийн 45 хувь нь дугаарын хязгаарлалтыг цааш үргэлжлүүлэхийг дэмжиж, үлдсэн 55 хувь нь хязгаарласан шийдвэрийг цуцлах хэрэгтэй гэж үзсэн байна. Уг санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтын цахим хуудсаар явуулж “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдох байдлаар авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хөлдүү шээснүүд түгжрээд явж бай

Зочин
Зочин

Автобусны чиглэл өөрчилөөд, дээр нь шинэ автобус нь хаагуур яваад байгаа нь мэдэгдэхгүй цөөхөн автобус, хүлээж даарч бухимдсан хүмүүс.
Үүний оронд түгжрээд ч хамаагүй дулаан машиндаа хүүхдүүдээ суулгаад, санаа зовохгүй явж байсан нь дээрийг л ойлголоо. Юун тэгш сондгой цаашаа.

Зочин
Зочин

Монгол шийдвэр байна эрхээ эдэлцгээ

Зочин Ганбаа ах
Зочин Ганбаа ах

Наад 55%чинь дан хөдөөнөөс орж ирсэн сэтгэцийн өөрчлөлттэй сармагчингууд байгаа шүү Хот удирдаж байгаа юм бол олигтойхон зангарага тай байгаач сда бас л ялгаагүй хөдөөний сармагчингууд удирдаж байгаа ш дээ Мартчихаж

Бат инженер
Бат инженер

Ер нь дарга нараас бусад нь машин унах хэрэг байгаа юм уу Автобусаараа яв л даа

Холбоотой мэдээ

Back to top button