НийгмийнЭдийн засгийн мэдээ

"Лэндмн" ХК нэгж хувьцаандаа ₮8 ногдол ашиг олгоно

“ЛэндMн ББСБ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн №24/03 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 29.9 хувийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, тус компани цэвэр ашгийн 29.9 хувь гэдэг нь таван тэрбум 914 сая 413 мянган төгрөг болж буй. Үүнээс нэгж хувьцаа тус бүрд 8 /найман/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилахаар болжээ.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөр тогтоожээ. Ногдол ашгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button