Удирдаач Ч.Чинбат Монгол Улсын Ардын Жүжигчин боллоо

XVII жарны "Хилэнт эх" хэмээн модон луу жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Сонгодог урлагийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг чадвараа дайчлан хойш үеэ сурган хүмүүжүүлж, авьяас чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулж дэлхийн болон монголын сонгодог хөгжмийн олон арван шилдэг бүтээлүүдийг олон улсын нэр хүндтэй тайзан дээр амжилттай удирдан тоглуулж, соёл урлагийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлэн МУУГЗ удирдаач Ч.Чинбатад Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Чулууны Чинбат нь 1951 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн удирдаач. Ч.Чинбат нь БНМАУ-ын Ардын жүжигчин, хөгжмийн нэрт удирдаач Жамьянгийн Чулууны хүү юм.
Ч.Чинбат бага балчир байхаасаа эцгийгээ харж, үлгэрлэн дуурайж, үйл хэрэг, уран бүтээлийг нь үргэлжлүүлэх хүслийг тэр өвөртөлөн өссөн байна. Түүний эцэг Монголын хөгжмийн ертөнцийн ноён оргилын нэг байсан. Харин түүний хүү мөн л урлагийн салбарт нэрээ дуудуулж буй Морин хуурч Ч.Амарбаясгалан юм.

1958 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийлийн ангид элсэн орсон. Харин зургадугаар ангид байхад нь хөгжмийн 10, бүжгийн 10 хүүхдийг сонгож ЗХУ-д сургуульд явуулах болоход тэрээр ангиасаа сонгогдсон байна. Ийнхүү 1964 онд тэрээр ЗХУ-ын Ленинградын Хөгжмийн бага сургуулийг зорьсон байна.
Гэвч хүүд цаг агаар нь таарсангүй, жил болоод буцжээ. Харин 1968 Ч.Чинбат Армени улсын нийслэл Ереван хотыг зорьж есөн жил сураад 1977 онд эх орондоо сургуулиа төгсөөд ирсэн байдаг. Түүнийг ирэхэд Хөгжим бүжгийн дунд сургуульд дагалдан багшаар авах тушаал нь хэдийнэ гарчихсан байжээ.
Хичээл заахаас гадна сургуулийнхаа хийлийн чуулгыг удирддаг болжээ. Төрийн бүх арга хэмжээнд оролцож, Европын орнуудаар монгол соёлоо сурталчилах эрхэм үүргийг хүлээнэ. Ч.Чинбатын хамгийн ихээр омогшиж, бахархсан үе нь 1981 онд дэлхийн соёлын өдрүүдэд оролцож, Москвагийн их театрт тоглосон үе гэж тэрээр дурссан байна. Зүгээр ч нэг тоглосонгүй. Аавтайгаа, ахтайгаа нэг тайзан дээр тогложээ. Аавынхаа мөнхийн бүтээл болох “Ардын хоёр дууны найруулга” гэсэн бүтээлийг эгшиглүүлсэн юм байна. Ж.Чулуун агсан хүүгийнхээ хамгийн том зөвлөгчөөс гадна шүүмжлэгч байсан аж. Хамтарч тоглохдоо хүү минь гомдчих болов уу гэж боддоггүй шууд л алдааг нь хэлчихдэг. Энэ нь ч хүүд нь хэдэн их сургууль төгссөн мэт арвин мэдлэг, туршлага болдог байжээ.
- 1989 онд хөгжмийн удирдаачаар сурахаар Болгар улсад сурчээ.
- 1991 онд төгсөж ирээд Ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдаачаар ажилласан байна.
- 1992 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд багш болж 1996 онд сургуулийнхаа захирлаар томилогдоод 1999 он хүртэл ажилласан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их даруухан төлөв хүн дээ. Эднийхэн бол яалтчгүй сонгодог урлагийн элит гэр бүлээ. Уран хасын зохиолч Чулуун гуайн хүү шүү дээ базарваань
ЭНЭ ХОГ НОВШИЙН СЭНЖТЭЙ ТЭМДГЭЭР ЯАХ Ч БИЛЭЭДЭЭ