НИЙГЭМНийгэм мэдээ

Харьцуулалт: "Аса" аваргын эхнэрийн цаг Улсын цирктэй дүйх үнэтэй

Сар шинийн баярын өдрүүдэд Аса аваргын талаарх яриа нийгмийн сүлжээн дэх голлох сэдэв болж хөвөрлөө. Тухайлбал, Японы Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийнийн эхнэр М.Отгонцэцэгийн бугуйндаа зүүсэн цаг 1 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй гэдгээрээ анхаарлыг төвд орсон юм.

Цагийг судалбал, "Richard Mille" брэндийн 425 мянган ам.долларын үнэтэй "RM 07-01" загварын бугуйн цаг байсныг цахим хэрэглэгчид онцлоод байна.



Эргэн сануулбал, 2007 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр ТӨХ-ны хаалттай уралдаант шалгаруулалтаар Улсын циркийг хувьчилсан. Нэг талаас ТӨХ болон БСШУЯ, нөгөө талаас “АСА” багийн хооронд Улсын циркийг хувьчлан авах тухай Менежментийн гэрээг хоёр жилийн хугацаатай хийсэн байна. Ингэхдээ, Улсын циркийг худалдаж авах үнийг 1.5 тэрбум төгрөгөөр тогтоож, “АСА” баг гэрээний үүргийн барьцаа болгож 300 сая төгрөгийг банкны дансанд байршуулснаар гэрээ хэрэгжиж эхэлсэн түүхтэй.

Уг Менежментийн гэрээний 13.1.1 дэх заалтад “АСА” баг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээ дуусгавар болсон тухай баримтад гарын үсэг зурсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын циркийг худалдаж авах үнэ 1.5 тэрбум төгрөгөөс дэнчингийн 300 сая төгрөгийг хасаж, 1.2 тэрбум төгрөгийг Төрийн сан дахь ТӨХ-ны дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн байдаг.

Тэгвэл Японы Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэгийн бугуйндаа зүүсэн цаг нь монгол мөнгөөр нэг тэрбум 448 сая 372 мянга 800 төгрөг болж байна. АНУ-ын худалдан авалтаар татвар төлбөл, 29 мянган ам.долларын татвар цагны үндсэн үнэн дээр нэмж төлөх учиртай. Татвар төлсний дараах үнийг тооцоолбол нэг тэрбум 546 сая 972 мянга 800 төгрөгийн үнэ бүхий цагаар гангарчээ.

Үүнээс харвал "Аса" циркийг худалдаж авсантай дүйх үнэ бүхий цагийг түүний эхнэр М.Отгонцэцэг зүүсэн байгаа юм.

"Richard Mille" брэндийн RM 07-01 загварын бугуйн цагийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цагийн зүү цифр заана өөр эд шидгүй ямар ч цаг зүүсэн адилхан

Зочин
Зочин

Өсөхийн өлөн нь дарагдаагүй юмнууд л ингэж тэрбум төгрөг, 10мянган төгрөгний ялгаагүй юмыг гайхуулж суудаг байх даа. Худалдан авалт нь хүртэл мулгуу, хийж байгаа ажил нь ч мулгуу.

Болд
Болд

Үхэж далд орморууд. Ард түмний хөрөнгийг цусалсан та нар үйлийн үрээ хойд насандаа эдэлнээ.

Zochin
Zochin

Менежментийн гэрээ гэдэг чинь үйл ажиллагаа явуулах л гэрээ шүү дээ. Барилга байгууламж нь төрийн өмч хэвээрээ.

Зочин
Зочин

Циркийг өгсөн эргүүнүүдийн толгойг нь цавчих хэрэгтэй бусуу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Sugar gegch hulgaich avilga avaad ugson gedeg

Лол
Лол

Энэ новшийн луйварчдаас циркээ авах хэрэгтэй

Зочин
Зочин

iim hulgainii niigems bid yaj hogjix yum be?

Д. А .
Д. А .

ЦИРКИЙГ БУЦААЖ ӨГӨӨЧЭЭ ХУЛГАЙЧАА ❗❗❗

Зочин
Зочин

Энэ эмэгтэй ийм орлоготой л юм байлгүй дээ. Эсвэл нөхөр нь. Бид бус зохих т/алба нь сонирхох байх.

Зочин
Зочин

Эсрэгээр нь нөхөр нь жингээ хасч гэж бичвэл сонирхолтой бус уу.

Зочин
Зочин

Дээрээс нь циркээ одооны ханшид урвуулж бодооч.

Зочин
Зочин

луйварчин дагвадорж

Зочин
Зочин

Цаг л бол цаг шүүдээ ингэж элийрхээ болиоч одоо

Zochin
Zochin

Huurhiiduu a copy bhaa kkk

зочин
зочин

ногоон автууснхы зоосоор тэнэг мангар бөхчүүд наргиж зугаацаж цэнгэж байна байгалиасаа тэнэгдүү хүмүүс хулгай хийхдээ хүртэл маанаг байхийм даа

Ханд
Ханд

Хэнд хамаатай юм.

Эмчиргэниргэн
Эмчиргэниргэн

Тэр хүүхэн юу ч зүүсэн алтаар биеэ ороосон ч харагдаж бгаа шиг л бна.ганцхан давгадорж хүүхдүүдэд цирк өгчих болдгүй баян юм уу?тун өрөвдөлтэй гэр бүл юм.цагаар гоёж үнэтэйгээр гайхуулж байхаар ард түмнээс луу.ардаж өмч хувьчлал нэрээр авсан улсын ганц цирк ээ өгч чадахгүй хичнээн юуч зүүсэн тэр 2 төрөл арилсан юм шиг болохгүй хэвээрээ харагдана.циркээ буцааж өгч ард түмэндээ буян хийж болдгүй юм бх даа.даанч сэтгэлгүй дээрэнгүй түрэмгий боловсролгүй ийм хүн яаж ард түмнээ бодохгүй нь лав шүү дэ

Мэргэн бууч
Мэргэн бууч

Циркийг сөнөөсөн мантууны бацаан!!! Циркийг минь өг!!!

Зочин
Зочин

Шоронд суух цаг ирнээ за

Зочин
Зочин

Тэнэг хүүхэн я байжээ

Зочин
Зочин

Үнэхээр эгдүү бухимдал төрмөөр юма. Энэ хүүхэний гарт байлаа гээд улс оронд ямар ч нэмэргүй. Ядаад хүний урманд 1 сургууль, цэцэрлэг, эмнэлэг бариад өгсөн бол баярлах байлаа.

Зоч зочин
Зоч зочин

Үгүй нь муухай атаархуу зангаа л болчих юмсан даа

Уншигч
Уншигч

Хүн яагаад үнэтэй юм эдлэж хэрэглэж болохгүй гэж, эд хөрөнгөөрөө гайхуулна уу яана уу хэнд хамаа байнаа, чадаад зүүж байхад юу нь болохгүй байгаа юм, тийм балайр коммунист үзэлтэй юм бичнэ тэрийг нь ядуучууд нь атаархаж улсын мөнгө нтр гэж солиорно, яагаад чадалтай нь чадлаараа авч байгаа юмаа хэрэглэж гангарч кайфирч болохгүй гэж

Уншигч
Уншигч

Сайхан хүүхэн сайхан үнэтэй цаг зүүсэн байна юу нь болохгүй байгаа юм атаархуу юм бэ, өөрсдөө хөдөлмөрлөдөг хүмүүс ойлгоно, залхуучууд бол атаархана л даа, нөхөр нь үнэтэй цагаар эхнэрээ чимж л байна шд чадаж байна болоо шдээ яадгын ер нь

Зочин
Зочин

1 ч гэсэн Монгол хүн үнэтэй юм зүүж. сайхан л бнашдээ. нөхөр нь өөрийнхөө хүч бяр нэр төрөөрөө олсон мөнгөөрөө авч өгөө биз. өөрсдөө юу ч чадахгүй тэгсэн мөртлөө дээшлэх гэсэн нэгнээ ингэж хардаг нь дэндүү олон юмдаа. сэтгэхүйн өлсгөлөн гэж халдварт өвчнөөс дор зүйл байх юм даа.

Зочин
Зочин

Гоё л харагдаж бндаг. Би энэ бөхөд маш дургүй. Гэхдээ хулгайч гэж боддоггүй. Танхай ч гэсэн хөдөлмөрч залуу. Эхнэртээ мөнгөө зориулахгүй бол өөр юунд зориулахав дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Unen shuu

Холбоотой мэдээ

Back to top button