ФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД

Фридрих Ницще: Галзуу хүн болж жүжиглэхээс залхаж байгааг минь мэддэг ч болоосой

“Black box” театр хүн төрөлхтний оюун санааны ертөнцийн “Сартваахиуд” философийн цуврал зургаан жүжгийг бүтээж, нийтэд толилуулах гэж байна. Үүнд, Жан Поль Сартр, Зигмунд Фройд, Карл Маркс, Фридрих Ницще, Крис Родригс зэрэг хүн төрөлхтний сэтгэлгээнд чухал нөлөө үзүүлсэн философичид багтжээ.

 “Ницще: Та галзуу хүн болж жүжиглэхээс залхаж байгааг минь мэддэг ч болоосой. Гүн ухаантнууд шиг дэмий юм солиорохоос ч залхаж байна. Дүүдээ бол хийм юм хардаг болоод л.. тэр нь хүүхнүүд... Надад ямар ч хүүхэн хэрэггүй. Яагаад гэвэл Заратустра уулын орой дээрх агуйд амьдардаг даяанч. Ганцаараа байх агуу замаа тэр өөрөө сонгосон. Ингэхэд та энд ямар ч гадны хүүхэн шуухан хараагүй биз эмч ээ?

Шидловски: тайван... тайван эрхэм өвчтөн минь, энэ эмнэлгийн сахиул, асрагч, бас та бид хоёроос өөр энд хэн ч байхгүй. Бүх өвчтөн гарчихсан, тиймээс эргэлтээр ирэх хүн ч алга. Харин та, та тэр янз бүрийн хүүхнүүдтэйгээ энд уулздгаараа л уулзах л болж дээ. Хэрэв таны ухаан санаа эрүүл болбол би таныг гаргачихна. Дуртай зүгтээ яваарай. Тэгвэл та орох орон, идэл хоолоо өөрөө олох хэрэгтэй болно” ингэж галзуугийн эмнэлэгт хэвтэж буй Ницщегийн жүжгийн хэсэг үргэлжилнэ.

Нүсэр хөдөлгөөн, том тайз, улаан хөшгөөс зайлсхийж үзэгчдэд текстээр хүрэх, бодуулах зорилго бүхий философийн зургаан жүжгүүдийн эхлэл энэ болно.

Төслийн эхлэл болгож: 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд 20:00 цагаас Фридрих Ницще “Заратустра”, 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд 20:00 цагаас Жан Поль Сартрын “Тамын хаалга” жүжгийг тус тус тавина.

Б.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button