John Ko: "Your Valentine"-ийг тоглолт гэхээс илүү хоёр улсын соёлын хамтын ажиллагаа гэж харах хэрэгтэй

Өмнөд Солонгосын уран бүтээлчид болох MC Sniper, Bloo, Ким Хюн Жүн нар өчигдөр Монголд газардсан. Тэд өнөөдөр 20:00 цагт "Holiday Inn" зочид буудалд хэвлэлийн бага хурал зохиож тоглолтын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тоглолт маргааш 18:00 цагт Буянт-Ухаа цогцолборт болох юм.
"Your Valentine" Төслийн ерөнхий продюсер John Ko "За, Сайн байцгаана уу. Би Монголд амьдардаг сайн Солонгос хүн Жон Ку байна. Өнөөдөр миний монгол хэл ингээд дууслаа" хэмээн монгол хэлээр мэндчиллээ. Үүнийг хэлснийхээ дараа тэрбээр солонгос хэлээр үргэлжлүүлэн ярьсан юм.
Уг хэвлэлийн хурлын туршид John Ko дараах зүйлсийг ярилаа.
Тэрбээр "Яг энэ цагийг маш их хүлээсэн. БНСУ-ын артистуудыг Монгол Улсад авч ирээд ирээд хамтарсан тоглолт хийх нь хэцүү ажил байлаа. Миний хувьд маш их сэтгэл хөдөлж байна. Цаг заваа гарган ирсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууддаа баярлалаа.
Энэ тоглолт бол Солонгос-Монгол болоод Монгол-Солонгосын артистуудын хамтарч хийж буй анхны тоглолт. Бид хоёр улсынхаа хоорондын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэн ажиллаж байгаа учраас тоглолтыг хүндэлж хүлээж аваасай гэж хүсэж байна.
Бид тоглолтоо маргааш орой буюу 2024 оны хоёрдугаар сарын 17-ны оройн 18 цагаас 23 цаг хүртэл тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Үүнийг тоглолт гэж харахаас илүү соёлын хамтын ажиллагаа гэж харж байгаа учраас стандарт тоглолтын хугацаанаас урт байлгасан.
Тоглолтын нэр нь "Your Valentine" учраас хайрын тухай дуунууд голлох болно. Монгол талаас Чойжоо, Вандэбо нар бас өөрсдийнхөө дууг гаднын уран бүтээлчтэйгээ сөөлжиж дуулах хуваарьтай байгаа.
Артистуудыг дагаж Орос, Хятадаас фенүүд нь ирсэн. Тэд "Hollyday Inn" зочид буудалд байрлаж байгаа мэдээллийг бид авсан. Хөрш орнуудаас гадна өөр улсуудаас ч бас ирсэн байсан.
Би Монголд амьдардаг, Монголд өссөн хүний хувьд урлагаар дамжиж биеэ илүү ойлгоосой гэж бодсон. Аялал жуулчлалын аргаас илүү соёлоороо татах нь маш чухал өнцөг байдаг. 5000 филет аль хэдий нь зарагдаад дуусчихсан байгаа" гэдгийг онцоллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмхий хужаа юу хайж ирэх гэж байгаа юм