Датаграфик СтатистикЭдийн засгийн мэдээ

Аж үйлдвэрийн салбар өмнөх оны мөн үеэс 458 тэрбумаар өслөө

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 458.5 (22.1 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 352.4 (24.8 хувь) тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 87.2 (20.1 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 352.4 (24.8 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 267.1 (47.4 хувь) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 104.2 (14.3 хувь) тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 3.4 (26.3 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт чулуун нүүрс, мөнгөний баяжмал, цэвэршүүлээгүй алт, цайрын баяжмал, төмрийн хүдрийн баяжмал, баяжуулсан нүүрс, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс16.3 хувиас 93.2 хувиар өсөж, харин зэсийн баяжмал, хүрэн нүүрс, хайлуур жонш, газрын тос, төмрийн хүдэр 0.9–22.1 хувиар буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button