Датаграфик СтатистикЭдийн засгийн мэдээ

Өрхийн дундаж орлого 2.3 сая болж, өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсжээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 2.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 439.3 (23.8 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 40.2 (1.8 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Үнийн нөлөөллийг арилган тооцвол, 2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.3 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 163.6 (14.1 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 13.9 (1.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 104.9 (17.8 хувь) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бодит орлого 26.1 (34.9 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр 2023 оны дөрөвдүгээр улиралд 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 417.1 (24 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнд цалин хөлсний орлого 260.8 (27.8 хувь) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 55.1 (46.3 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлаас 18.2 (0.9 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэхэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 74.6 (75.0 хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. 2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 156.2 (14.3 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 1.7 (0.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
2 сар 19, 2024 13:25

За битгий шаацгаагаарай ацнуудаа болно шүү.

Зочин
Зочин
2 сар 19, 2024 14:19

Иргэд маш их ядарсан бнаа. Боломжтой нь интенэт худ�##�даа гэх луйврын схемд бүрэн автжээ. Худ�##�дан ав�##�т бараг тэг зогссон т�##�аар худ�##�даачид ярьж бна. Луйварчид болох Бозолло бас бус цахим дэлгүүр нэртэй новшнууд зүгээр л хог болох бараанууд өндөр үнэтэй зарж бна шүү дээ.

Зочин
Зочин
2 сар 19, 2024 14:52

Яагаад ийм худлаа тоо олж бичээд байдаг юм бол эх сурв�##�жаа гүйцэд нэр устай нь оруулж бгаач

Зочин
Зочин
2 сар 19, 2024 16:30

Уйддаг юмуу хаашаа юм хаха

Зочин
Зочин
2 сар 19, 2024 19:09

Byyr neg maniusiig teneg gdg bodoldoo itgechikhsen bdg umuu khaashaa um. Kkk

Зочин
Зочин
2 сар 21, 2024 14:11

Энэ хаанаас ийм худ�##� суд�##�гаа хийдэг юм болоо. Эсрэгээрээ бүр муудаадд байгаа нь нүдэнд ил харагдаад байхад

Холбоотой мэдээ

Back to top button