НИЙГЭМ
Хаваржилт хүндэрсэн сумдад "Jimny", "Ford Ranger pickup", "Фургон" зэрэг автомашин өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор зарим шийдвэрийг гаргалаа. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийтэд мэдээлэл хийв.
Энэ үеэр, улсын нөөцийн 15 тэрбум төгрөгөөр Монгол Улсад худалдаалагдаж байгаа машинаас 105 ширхэгийг шууд худалдан авч, богино хугацаанд сумдыг автомашинаар хангах болсон тухай мэдэгдэв. Тодруулбал, "Ford Ranger pickup 30", "Suzuki Jimny 30", ОХУ-ын "УАЗ", "Фургон" загварын 30 орчим машиныг худалдаж авч, зудтай байгаа сумдад өгөхөөр боллоо.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн өмчит компаниуд болон дарга нарынхаа жип-г явуулаач , Юм л бол татвар төлөгчдөөс мвсан төсөв рүү дайрч өөрсдийн бизнeсээ дэмжиж Намдаа хандив аваад баыгаа юм биш үү
Нөгөө дарга нарын унаж байсан жип хураагдаад сав сайландаа багтахгүй л байсан, тэд яасан?
Ганган чавчаа алтан зуд, алтан шороон хавар, алтан үерэн зун, алтан түймрэн намар болоосой.
Jimny-ээр яах юм бэ?? Нэг хурган дарга нь унаж баахан давхихаас өөр ямар ч ашиггүй!!! Түүний оронд фургон аваад өг л дөө!!! Вridge компанийн завшаан болох нь дээ??
Зуд болоод мал үхээд байхад өвс тэжээл болон шууд малчид руу чиглэсэн арга хэмжээ аваач дээ сумдад хөдөөд машинаас их зүйл үгүй
Фургон машин 21 р зуунд бас үлдсэнүү хүйтэн биш юмуу хөдаө хэцүү газраар өгч байгаам бол сайн унаа өгчихгүй дээ