НИЙГЭМ

"Тужийн нарсны цамхагаас алдсан дуранг олоогүй, дахин авахаар судалж байна"

Тужийн нарс байгалийн цогцолборт газарт анх 2019 онд алсыг харах хоёр ширхэг дуранг суурилуулсан. Уг дуранг Тужийн нарсан ойг үзэхээр ирсэн аялагч, иргэдэд зориулан ажиглалтын цамхагт байршуулсан юм. Гэсэн ч одоогоос жил гаруй хугацааны өмнө хулгайд алдагдсан тухай тус бүсийн байгалийн цогцолборт газрын захиргаанаас мэдээлж байв.

Тэгвэл дээрх хоёр дуранг одоог хүртэл олоогүй бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагат бүртгүүлж, шалгуулсан ч авч явсан этгээдүүдийг олж тогтоож чадаагүй аж.

Иргэд, аялагчдын зүгээс дахин дуран суурилуулж өгөөч гэх хүсэлт ихээр ирдэг тул Тужийн нарс БЦГ-аас анх тусламжаар олгосон Солонгосын компанид дахин хүсэлт тависнаас гадна аймгийнхаа ИТХ-аар санал оруулж хэлэлцүүлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард

Түр хэрэглэсэн нөхөр буцааж авчраад тавьчих биз дээ. Өөр хаана ч ашиглах боломжгүй, дэндүү содон шүү хө.

Зочин
Зочин
Reply to  Ард

Дотроо байршил тогтоогч суурьлуулчих .Алдагдвал олоход амар .Яг хот дотор байгаа цахилгаан скутер шиг болгочих хэрэгтэй . Түүнийг нь салгачихвал алс газар харахааргүй болгочих хэрэгтэй

Зочин
Зочин

Ха ха ёстой тэмээнээс тэмдэгтэй эд дээ.

Зочин
Зочин

БҮР НЭГ ӨЛӨН ХУЛГАЙЧ БАЙХ ЮМ АА

Зочин
Зочин

ясны хулгайч монголчууд

Зочин
Зочин

Бүүр нэг п.... шиг өлөнгүүд байх юмаа..

Last edited 2 Он Өмнө by Зочин
Зочин.
Зочин.

Баригдач л таараа.хэзээ нэгэн цагт.байранд нь авчраад тавьчих тэр нь өлзийтэй байх шүү.

нар
нар

Солонгос талаас худалдаж аваарай. Дахиад гуйлга гуйвуузай. Урд нь тусламжаар авсан бол одоо өөрсдөө авч үзээрэй дээ. Алийн болгон гуйлгачин явах вэ дээ. Гуйсаар байгаад гуйлгачин амьдралдаа дасчих юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button