Нийгэм мэдээ

Ковидын үеэр тийз захиалсан солонгос иргэн ШӨХГТ-т гомдол гаргажээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар БНСУ-ын иргэнээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэжээ.

Тодруулбал, тухайн иргэн Монгол Улсад аялах зорилгоор “МИАТ” ТӨХК-ийн ICN (Инчон) – ULN (Улаанбаатар) чиглэлд хоёр талын нислэг захиалж, төлбөрт 680.337 воныг төлсөн.

Гэвч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын дэгдэлтийн улмаас нислэгийн захиалга цуцлагдсан ч тодорхой бус шалтгааны улмаас нислэгийн тийзийн төлбөр буцаан олгогдоогүй уджээ.

Тиймээс БНСУ-ын иргэний асуудлыг “Ковид-19” цар тахлын дэгдэлт буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хүндэтгэн үзэхүйц байдлыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх шаардлагыг хүргүүлж, “МИАТ” ТӨХК-иас 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/504 дугаартай албан бичгээр тухайн иргэний төлбөрийн буцаалтыг хийж, хэрэглэгчийн гомдлыг барагдуулжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

covidiin uyer tutslagdsan buh nislegiin tulburiig huselt gargasan hun burt 100% butsaan olgoj bsan shu

Altai
Altai

Ali ertnii l buzartsan MIAT bushuu dampuuraarai

Холбоотой мэдээ

Back to top button