ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Үндэсний үйлдвэрлэгчид үнээ "хөөргөж" байгаа учраас импортын гурилыг татвараас чөлөөлнө"

Өвөлжилт, хаваржилт хүндэрч зудын нөхцөл үүссэнтэй холбогдуулан УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан цаг үеийн нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх үүднээс УОК-оос өдөр бүрийн  11 цагаас мэдээлэл өгч байгаа юм. Өнөөдөр УОК-ын Шуурхай штабын дарга, Шадар сайд С.Амарсайхан гурилын үнэтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Импортын гурилд Засгийн газраас тогтоол өргөн барьсан. Удахгүй их хурлаар хэлэлцэнэ. Бид импортын гурилын татварыг чөлөөлөх гэж байгаа. Бид үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих ёстой. Үндэсний үйлдвэрлэгчид зохих хэмжээний үнээр нийлүүлж чадахгүй бол бид импортын сувгаа нээж, тэнцвэржүүлэх ёстой. Иргэд гурил тэжээлээ өндөр үнээс нь үүдэн авч чадахгүй байгаа бол тохиргоо хийх ёстой. Үнэ, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх учиртай. Ингэж байж айл өрхийн зардлыг багасгаж, улс орныхоо инфляцтай тэмцэнэ.

Гурилын үйлдвэрүүдийг Засгийн газраас хангалттай дэмжиж, квот олгож, хөнгөлөлттэй зээл олгож дэмжсэн шү дээ. ШӨХТГ, Засгийн газрын хамтарсан шалгалт хийсэн. Дүн нь өнөөдөр эцэслэгдэн гарна" гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2024 14:33

Зөвөө. Гадаадаас оруулж ирэх гурилын татварыг тэглэх рэрэгтэй. Энэ үндэсний үйлдвэрлэгч нэртэй дампуу шулаач шун�##�тангуудын гурил тэр өндөр үнээрээ цааш явах эсэхийг иргэд харнаа!!!

Del
Del
3 сар 13, 2024 15:41

Ok

Зочин
Зочин
3 сар 13, 2024 16:40

Дотоодын гурил үйлдвэрлэгчид бол үндэслэлгүй үнээ нэисээр өөрсдөө хагартлаа баяжиж бүгдээрээ феодлууд болсон.тэдний толгойлогч нь ХХАА-н сайд Болорчулуун гэх хувийн гурилын үйлдвэрийн эзэн юм.

Зочин
Зочин
3 сар 13, 2024 17:07

Сонгууль дөхөхөөр л тохироо хийнэ гээд л шаахийн . Байнга хийж болдгүймүүү

Зочин
Зочин
3 сар 13, 2024 21:06

Үндэсний үйлдвэрлэгч нэртэй луйварчид байдаг бус уу

Холбоотой мэдээ

Back to top button