Нийгмийн

Дөрвөн удаа ял эдэлж байсан эмэгтэй бага насны хүүхдийн гар утсыг аваад зугтжээ

Дөрвөн удаа ял эдэлж байсан эмэгтэй бага насны охины гар утсыг аваад зугтсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Өчигдөр /2024.03.14/ Багануур дүүргийн нэгдүгээр хороонд сургуулийн гадаа өдрийн цагаар үл таних маск зүүсэн эмэгтэй "Утсаар яриулаач" гэж бага насны хүүхдээс утсыг нь гуйжээ. Энэ талаар хохирогч болон түүний асран хамгаалагч Цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Уг мэдээллийг шалгахад тус дүүргийн харьяат Х гэгч үйлдсэн болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Х гэгч нь хулгай, дээрмийн гэмт хэрэгт өмнө нь дөрвөн удаагийн ял шийтгэл эдэлж байсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн дээрх этгээд нь сургууль дотор орж хохирогчоо урьдчилан судалсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд сургуулийн удирдлагууд сургууль орчны дотор, гадна орчинд хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ЭМЭГТЭЙ УГААСАА ШОРОНГИЙН ЗАЯАНД ТӨРСӨН ГИЧИЙ БАЙНАШТ ЛУУСАНД НЬ ХАТААГААД ӨГ ЛАЛАРЫГ ЯАСАН ОВОО ХУЛГАЙЧ ВЭ? МУУ ҮМХИЙРСАН ЛА ЧИНЬ

Холбоотой мэдээ

Back to top button