УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Энх-Амгалан: Улс төрийн захиалгат хэрэгт унагах нь гэж хардаж байна. Давж заалдана

Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Түүнийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Төрийн ордонд тайлбар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээлэл өгье. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Гэхдээ би гэм буруугүй учраас давж заалдана. Хүн өөрийгөө мэддэг шүү дээ. Би гэм буруугүй гэдгээ хэлье. Давж заалдах болно. Шүүхийн процесс дуусаагүй, шийдвэр эцэслэн гараагүй байна. Цаг нь болохоор баримттай нотолгоотой мэдээлэх болно. Юмны үнэн мөн нь олдоно. Тиймээс та бүхэн битгий зохиол бичиж, гүтгээрэй. Үүнийг улс төрийн захиалгатай гэж хардаж байна" гэлээ.

Эргэн сануулбал, Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Харин шүүхээс Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар, З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ муу хамаргүй тэмбүү толгойт үнэхээр хулгайч шүү. Говьалтайнхан яаж ийм тэмбүүг сонгодог байна аа

Зочин
Зочин

АМГАА ХӨГШӨӨН ЗҮГЭЭРЭЭ ХҮРЭЭД ИР МАНАЙ ГАЛД ХҮРЭЭД ИРЭЭ ЮУН СҮРТЭЙ АЦ ВЭ? ЧИ ХОЁРХОН ЖИЛ САЙХАН ХУЦВАА ЧААГААД АМРААЧ ХАМАА

ЗочинБУЗРЫГ БУЗРААР
ЗочинБУЗРЫГ БУЗРААР

ТА НАР ОДОО БОЛИООЧ ЭЭ БУЗРУУДАА БУЗРЫГ БУЗРААР. ИДЭЖ УУЖ НАХИЛДАЖ НААДАЧХААД АДАГ СҮҮЛД НЬ СОЛИОРООД БИ ЯАГАА Ч ГҮЙ ЭНЭ УЛСЫН ЗАМЫГ БИ БАТАЛГААЖУУЛСАН Ч ГЭХ ШИГ БОЛИОРОЙ МУУ АЛЦАЙСАН ГИЧИЙ ЧАВГАНЦААС ДОЛООН ДОР ЛАЛРУУДАА

Зочин
Зочин

Явж тавилгаа зар

Зочин
Зочин

Хулгайчууд нэг иймэрхүү

Зочин
Зочин

Өөрийн чинь зөвлөх хар Амарсайхан алж бнө даа хамар Ганболд бас яриад бна лээ шүү

Зочин
Зочин

чи сайд болж байхдаа эрх зүйн актыг яаж гардаг ямар үр дагавартайг мэдэхгүй л байв гэж харин ч гайгүй ял авсан юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button