Нийгмийн
192 иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангалаа

2024 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 13-наас 15-ны хугацаанд амжилттай зохион байгуулж дууслаа. Нийслэлд хуваарийн дагуу зохион байгуулсан шалгалтад оролцохоор 1809 иргэн бүртгүүлсэн бөгөөд 1326 нь оролцсон юм. Шалгуулагчдаас ерөнхий мэдлэгийн шалгалтад 445, монгол хэлний шалгалтад 383, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 192 иргэн тус тус тэнцжээ. Улмаар 192 шалгуулагч буюу 14.5 хувь нь төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор, төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулдаг болсон. Энэ дагуу, 2023 оны хэмжээнд дөрвөн удаа шалгалт авахаар болоод байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.