Уул уурхайн биржээр 7.5 их наядын арилжаа хийгджээ

Санхүүгийн зохицуулах хороонд зохицуулалттай санхүүгийн болон санхүүгийн бус салбарын ДНБ-д эзлэх хувь өмнөх оноос 3.8 хувиар өсөж 24.9 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрчээ. Үүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 16.9 хувь, ББСБ-ын салбарын нийт хөрөнгө 6.8 хувийн өсөлтүүд голлон нөлөөлсөн байна.
Тэгвэл хөрөнгийн зах зээл дээр 787.2 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна. Нийт зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 их наяд 759 тэрбум төгрөг буюу 1.7 дахин өсөж, 11 их наяд 650 тэрбум төгрөгт хүрч хувьцааны хөрвөх чадвар 1.5 хувь болжээ.
ТОП-20 индекс өмнөх онтой харьцуулахад 10.3 хувиар өсөж 41,437.4 нэгжид болсон байна. Биржийн бус зах зээлд 63 үнэт цаас гаргагчийн нэг их наяд 65.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, 195 транч өрийн хэрэгслийг бүртгэж, 829.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.
Мөн 59.0 сая долларын үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг бүртгэж, 33.5 сая долларыг амжилттай татан төвлөрүүлсэн байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 299 удаагийн 7,541.4 тэрбум төгрөгийн арилжаа явагджээ. ХАА-н гаралтай бараа, таваарын зах зээлийн хувьд 11 төрлийн 968.3 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагдсан нь өмнөх оноос 12.8 хувиар буурсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.