Нийслэлийн албан хаагчид хотын зургаан байршилд цэвэрлэгээ хийлээ

Дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид нэгдлээ. Тодруулбал,
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар - Ногоон нуурын үерийн суваг орчмыг
-Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, Монгол наадам цогцолбор – “Дашчойлин” хийд, 2 дугаар сурууль орчмыг
-Замын хөдөлгөөний удирдлагын төв - Амарын гудамж, Соёлын төв өргөө, Туушин зочид буудал орчмыг
-Нийслэлийн Аялал жуулчлалын газар - Жамьяан гүний гудамж, “Блью скай” зочид буудал, Чойжин ламын сүм музей орчмыг
-Нийслэлийн Цагдаагийн удирдах газар - Цэрэндоржийн гудам, Битлз-н хөшөө, Самбуугийн гудамж, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Нийслэлийн Онцгой байдлын газар орчмыг
-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар - Сүхбаатарын талбайн урд талын усан оргилуур орчмын нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг тус тус цэвэрлэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үгүй яах вэ, “зүгээр суухаар зүлгэж суу” гэдэг шиг л юм болж.