НИЙГЭМ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах эрхээ эдэлдэг эсэх мэдээлэл улсын хэмжээнд байхгүй байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал бүс хэмжээний төдийгүй Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болж буй учир Комисс уг асуудлыг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгайлан тусгасан.

2024 оны байдлаар улсын хэмжээнд 14,128 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүнээс Хангайн бүсийн хэмжээнд нийт 1855 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д 909 хүүхэд суралцаж байгаа бол 364 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Мөн 116 хүүхэд боловсролын мэргэжлийн бусад байгууллагад суралцаж байна.

Гэвч зорилтот бүлгийн хэчнээн хүүхэд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа талаарх нэгдсэн мэдээлэл улсын хэмжээнд байхгүй байна. Тиймээс цаашид энэ төрлийн тоон мэдээллийг нэгдгэсэн мэдээллийг гаргах, тэдгээр хүүхдэд боловсрол олгох  шаардлагатай байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button