Нийгэм мэдээ

ШШГБ-ын анхны генерал Ж.Содном "Төрийн хуяг" шагнал хүртлээ

Монгол Улсад цэргийн дээд “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ж.Содномд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүн дээд “Төрийн хуяг” шагналыг гардууллаа.

Тус шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан, байгууллагын хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулсан алба хаагчдад олгодог юм.

Ахлагчийн албанаас алтан мөрдөст генералуудын эгнээнд дэвшин ажилласан Монгол Улсын Гавьяат хуульч, хошууч генерал Ж.Содном нь анх хянагчаар ажиллаж эхэлснээс хойш хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын даргаар томилогдон тасралтгүй 13 жил ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анхны генерал цолтон билээ.

“Төрийн хуяг” шагналыг өргөмжлөл, малгай, хантааз, цом, мөнгөн шагнал дагалддаг байна.

Эх сурвалж: ШШГЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 27, 2025 23:57

Төрийн хуяг гэдэг цол байдаг гэнээ. Уул нь төрийн хуяг гэж шоронгийн харуулыг л хэлдэгийм даа ! Засан буюу ШШБЕГ-ын дарга ч үнэндээ хуяг л юмдаа.

Холбоотой мэдээ

Back to top button