Нийгэм мэдээ

Нийтэд тустай ажил хийх ялтай иргэдээр 111 тоглоомын талбай цэвэрлүүллээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас хүүхдийн эрхийг хангах, эрүүл, аюулгүй орчинд өсөж, торних орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй орчныг хамтдаа бүтээцгээе” уриаг дэвшүүлжээ.

Улмаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбайд байрлах хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлүүлж, засварлах ажлыг зохион байгуулсан байна.

Ингэхдээ аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн бүртгэл хяналтад байгаа нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдийг хамруулж, ерөнхий боловсролын 18 сургууль, 27 цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбайд байрлах хүүхдийн тоглоомын 111 талбай, хүүхдийн парк, сагсан бөмбөгийн 4 талбайг угааж цэвэрлэн, 48 тоглоомыг шинэчлэн засварлалаа гэж ШШГГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 31, 2024 16:56

сайн байна

Холбоотой мэдээ

Back to top button